![]() |
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрбээр "Коронавирусийн халдварын 6 дахь тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, өчигдөр буюу 17-нд нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарсан. Ингээд ойрын хавьтлын буюу онгоцоор ирсэн иргэдэд шинжилгээ хийж байна. Мөн дөнгөж сая түргэвчилсэн оношлуураар оношлоход нэг иргэний хариу эерэг гарлаа. Үүнийг тусгай оношлуураар өнөөдөр баталгаажуулна. Эхний ээлжинд илрүүлж байгаа нь дараагийн авах арга хэмжээнд их нөлөөтэй.
Гуравдугаар сарын 16-нд тусгаарлагдсан 1 тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн 17-нд ХӨСҮТ-д нэг, Говь-Алтайд нэг, Сэлэнгэд хоёр, нийт дөрвөн сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Шинжилгээ хийж байна" гэв.
Б.Аз
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?