![]() |
Түүнчлэн ариутгал халдваргүйтгэлийн журам зөрчсөн, хатаах шүүгээ нь ажиллагаагүй, мэргэжлийн бус хүн ажиллуулж байсан Ананас ХХК-ийн эмийн сангийн эм найруулах үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоож, хугацаатай албан даалгавар хүргүүлжээ.
Мөн Моносфарм трейд ХХК, Ай Ви Ко ХХК, МЭИК зэрэг байгууллагад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм үйлдвэрлэх болон ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгох байтал 5 жилийн хугацаагаар олгожээ.
Мөн үйл ажиллагаа явуулах ажлын байргүй, тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилд байгаагүй шалтгаанаар 5 эмийн сан / Закира ХХК-ийн эмийн сан, Хүрмэн / Баянзүрх дүүрэг дэх салбар Ааг фарм/, Бажа азиа Монголиа ХХК-ийн Баянсонгино ХХК, Түвшин Орд ХХК-ийн эмийн сангууд/, Интимейт ХХК-ийн эм ханган нийлүүлэх байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг ЭМЯ, НЭМГ-т хүргүүлжээ. Тэрчлэн ажлын байр, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаагүй, усны чанар, усны хангамжаас шалтгаалан эм найруулах үйл ажиллагаа явуулахгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Монос Улаанбаатар ХХК, Тавин ус ХХК-ийн эмийн сан, мэргэжлийн хүн хүчин дутагдалтай Баянгол дүүргийн Азифарм ХХК Бичил эмийн сан, эм найруулах шаардлага хангасан өрөө тасалгаагаар хангагдаагүй Баянзүрх дүүргийн Оригмаг эмийн сангуудын зэрэглэлийг бууруулах юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?