![]() |
Тээвэр хийж буй жолооч нарын ая тухтай байдлыг бүрдүүлэх үүднээс Тавантолгой – Гашуун сухайт чиглэлийн зам дагуу "Тайван зогсоол” барьж буй нь 2500 автомашин буюу 60 км урт дараалал хүлээн авах хүчин чадалтай юм. Тус бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувьтай хэрэгжиж буй бөгөөд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон улсын бүртгэлийн үйлчилгээ, лавлагааны ТҮЦ машин гээд төрийн бүхий л шаардлагатай үйлчилгээг тус цогцолборт төвлөрүүлнэ. Түүнчлэннутгийн оршин суугч, жолооч нарыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоо үйлчилгээнд хамруулах ажлыг 2018 оны 12 дугаар сард "Эрдэнэс Монгол” ХХК, Эрүүл мэндийн яам, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулж ажилласан. Эрүүл мэндийн үзлэг, оношилгоог ирэх 10 дугаар сард дахин зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?