logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилох заалтыг хаслаа

Бичсэн:saikhnaa
2019/08/09/, 16:44
Tweet

Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр (2019.08.08) хуралдав.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин даргалж, Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Л.Болд, Ж.Батзандан нар оролцов. Мөн уг Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, Улсын Их Хурлын  Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Түвшинжаргал болон ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор А.Бямбажаргал, Үндсэн хууль судлаач О.Машбат нар оролцлоо.

Ажлын хэсгийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбогдуулан гаргасан саналуудыг томьёолсон талаарх ажлын дэд хэсгийн танилцуулга, саналын томьёололтой танилцаж, санал, байр сууриа хуваалцав.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин хуралдааны эхэнд Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдан ажиллаж байгаа зөвшилцлийн Ажлын хэсгийн ажлын явцын талаар гишүүдэд товч мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр хэлэхдээ, зөвшилцлийн Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний төсөлтэй уялдуулах, зөвшилцөх асуудлыг хэлэлцээд зарим тодорхой шийдэлд хүрсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу Ажлын хэсэг ажлаа зохион байгуулж, шуурхай явуулахаар тогтож, хоёр төслийн саналуудыг нэгтгэн томьёолж ярилцаад явахаар тохирсон. Ингэхдээ тус тусын төсөл дээр хатуу байр суурь барихгүйгээр аль болохоор ойлголцож, нэгдсэн санал, шийдэлд хүрэх нь зүйтэй гэсэн зарчим барьж ажиллаж байгаа.

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаас цөөн хэдэн асуудлаас бусад дээр үндсэндээ санал нэгдэж, Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн төсөлтэй нэгтгэн томьёолж болох юм гэж үзсэн.

Харин байгалийн баялгийн өмчлөл, ашиглалт, шүүх эрх мэдэл, засаг захиргааны нэгж, нутгийн удирдлагын тогтолцоо, түүнчлэн Улсын Их Хурлын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаа, сонгуулийн тогтолцоо зэрэг асуудлыг нээлттэй үлдээж, дахин ярилцахаар тогтоод байгаа. Бусад асуудлын тухайд үндсэндээ санал нэгдсэн гэж хэлж болно.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслийг саналын түвшинд хэлэлцэх, хуулиар хөндөж үл болохоор заасан хүрээ хязгаарыг барих, нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 35 хувиас хэтрэхгүй байхаар ойлголцож, энэ зарчмыг барьж ажиллаж байгаа гэлээ.    

Ингээд Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбогдуулан гаргасан саналуудыг томьёолсон талаарх танилцуулгатай холбогдуулан Ажлын хэсгийн гишүүд асуулт асууж тодруулан санал хэлж байр сууриа хуваалцав.

Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах асуудлыг зөвшилцөөд зарим тодорхой шийдэлд хүрчээ. Тухайлбал, Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлд "Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэж үзэх бөгөөд нийслэл нь хотод, хот нь дүүрэгт хуваагдана. Нийслэлийн хотын дүүргийг хороонд хувааж болно”, мөн "Нийслэл бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн бөгөөд эрх зүйн үндсийг нь зөвхөн хуулиар тогтооно” гэсэн төслийн заалтаа Ерөнхийлөгч татаж авсан байна.

Мөн Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт "Нийтийн өмчийн газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, иргэн, хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу ашиглуулах шийдвэрийг хуульд заасан болзол, журмын дагуу зөвхөн Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Засаг дарга /Захирагч/ гаргана” гэж нэмэхээр тусгасан саналаа татаж авчээ.

Түүнчлэн Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлд нэмэхээр тусгасан Төв банк (Монголбанк)-тай холбоотой гурван саналаа татаж авсан байна.

Харин Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан Улсын дээд шүүхийн  шүүгчдийн тоо, мөн  Шүүхийн ерөнхий зөвлөл нь бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч түүнийг нь батламжлахтай холбоотой Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 51.1, 51.2 дахь хэсгийг хасахаар Ерөнхийлөгчөөс гаргасан саналыг зөвшилцлийн Ажлын хэсэг хүлээн авахаар тогтжээ.

Мөн бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болохоор гишүүдийн санаачилсан төсөлд тусгасныг хасах тухай Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авчээ.

Гишүүдийн санаачилсанд төсөлд тусгагдсан шүүгчдэд тавигдах болзол, шалгуурын талаарх заалтыг хасахыг Ерөнхийлөгч санал болгосон хэдий ч ажлын дэд хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх үед иргэдийн олонх нь дэмжсэн санал өгсөн болон бусад судалгаа тооцоонд үндэслэн төслийн 51.3 дахь хэсэг буюу бүх шатны шүүхийн шүүгчдэд тавигдах шалгуурыг "Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна.

Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг томилно” гэж өөрчлөн томьёолжээ. Ингэснээр гишүүдээс өргөн баригдсан төсөлд 

Улсын дээд шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор тусгасан байсныг хасаж, харин шүүгчид тавигдах шалгуурт оруулж буй өөрчлөлтийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа төсөлд заасан хэвээр нь үлдээсэн байна.

Түүнчлэн Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 46.4 дэх хэсгийн төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, хараат бус байдалтай холбоотой зохицуулалтад Ерөнхийлөгчийн зүгээс төрийн жинхэнэ албан хаагч яамны Төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшин ажиллах эрхтэй бөгөөд шатлан дэвших, чадахуйн зарчимд үндэслэсэн сонгон шалгаруулалтын болзол хангасан Монгол Улсын иргэн Төрийн нарийн бичгийн даргад чөлөөтэй өрсөлдөх,

Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилохоор тусгасныг зөвшилцлийн Ажлын хэсгийн саналын дагуу хассан байна.

Зөвшилцлийн ажлын хэсгээр дахин нягталж ярилцахаар нээлттэй үлдээсэн асуудлуудаас бусад төслийн заалтуудыг агуулга, үзэл санааны хувьд уялдуулж өөрчлөн найруулахаар өгсөн чиглэлийн дагуу ажлын дэд хэсэг төсөл, саналын бүх заалтыг нэгбүрчлэн авч үзэж зохих томьёоллыг боловсруулжээ. Тухайлбал, зөвшилцлийн Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл болон Улсын Их Хурлаар хэлэлцэж буй төсөл дэх улс төрийн намтай холбоотой зохицуулалтыг нэгтгэж өөрчлөн найруулжээ. Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 191 дэх хэсгийг "Нам Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна”, 193, 194 дэх хэсгийг нэгтгэн "Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх сурвалж болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулж томьёолжээ.

Харин нам байгуулах, түүнийг бүртгэхтэй холбоотой төслийн 192 дахь хэсгийн томьёоллыг зөвшилцлийн Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу "Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий тавин мянга нэгээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах бөгөөд намыг сонгуулийн төв байгууллага бүртгэнэ” гэж найруулсан байна. Төслийн энэ заалттай холбогдуулан Ажлын хэсгийн зарим гишүүд үг хэлж, нам байгуулахад тавигдах иргэдийн тооны тухайд тодорхой судалгаа тооцоо, бусад орны жишигт үндэслэж аль болохоор бодитой тогтооход анхаарах шаардлагатай гэдгийг хэлж байв. Ажлын дэд хэсгийн зүгээс энэ хэсэг нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан ардчилсан ёсны зарчим, 16 дугаар зүйлийн 10-т заасан иргэдийн эвлэлдэн нэгдэх үндсэн эрхийг зөрчих тул хасах нь зүйтэй гэсэн үндэслэл, тайлбарыг хэлж байв.

Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэх эсэх асуудлын тухайд Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд "Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж тусгагдсан бол Ерөнхийлөгч өргөн барьсан төсөлдөө "Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч үл болно” гэж зохицуулахаар тусгасан. Иймээс төслийн энэ хэсгийг Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн саналтай нийцүүлэн "Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд Улсын Их Хурлын гишүүн байж үл болно” гэж өөрчлөн томьёолсныг дэмжив.     

Харин хууль санаачлах эрхэд хүрээ, хязгаар тогтоох үндсэн дээр Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн төсөлдөө "Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж тусгасан төслийн 26.1 дэх хэсгийг хасах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзэв. Учир нь энэ заалт нь Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэд халдсан агуулгатай байна гэж үзэж буйгаа гишүүд хэлж байлаа.

Ингээд хуралдааны төгсгөлд Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин зөвшилцлийн Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж буй төсөлтэй уялдуулж, саналыг томьёолсон байдлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх санал, байр сууриа өнөөдөр хуралдах зөвшилцлийн Ажлын хэсэгт танилцуулна гэдгээ хэллээ.

Улмаар энэ асуудлыг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж санал, байр сууриа нэгтгэх бөгөөд дараа нь ажлын дэд хэсэг болон Улсын Их Хурлын 68  дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж саналын томьёоллыг эцэслэсний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм .


Төстэй мэдээллүүд

Иргэд, олон нийтийн төлөөлөл, улс төрийн намуудаас гаргасан саналыг Үндсэн хуулийн төсөлд тусгах асуудлаар хуралдлаа

Иргэд, олон нийтийн төлөөлөл, улс төрийн намуудаас гаргасан саналыг Үндсэн хуулийн төсөлд

2019/08/08, 11:41
МАН-ын бүлэг хуралдана

МАН-ын бүлэг хуралдана

2019/04/15, 09:38
Чуулганаар УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Чуулганаар УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

2019/01/10, 09:32
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

2016/04/28, 09:44

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

2026 оны Берлиний наадамд танилцуулах монгол кино төслүүд шалгарлаа

29 | 0 | 2025/10/15, 14:26
gallery image

Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

24 | 0 | 2025/10/14, 15:11
gallery image

Таван хүний амь нас хохирсон зам тээврийн ноцтой осол гарчээ

69 | 0 | 2025/10/13, 14:23
gallery image

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрыг албан тушаал, намаас нь түдгэлзүүлээд шалгах нь зөв юм биш үү

151 | 0 | 2025/10/10, 14:54
gallery image

Зарын дагуу очиж бусдыг дээрэмдсэн залуусыг зочид буудлаас баривчлав

141 | 0 | 2025/10/09, 14:23
gallery image

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр “хүний эрүүл мэндийн төлөө” хэмээн сурталчилах авч тэр нь хэрэг дээрээ хүний эрүүл мэндээ хамгаалах эрхийг боогдуулж байна

197 | 0 | 2025/10/08, 17:43
gallery image

#Closed_Cases | Олимпийн аварга Н.Түвшинбаярын нэр, спортын амжилтаас шүүхийн танхим руу шилжсэн эмгэнэлт түүх

148 | 0 | 2025/10/08, 16:29
gallery image

“Boots” цуврал аравдугаар сарын 9-нд нээнэ

148 | 0 | 2025/10/07, 15:47
gallery image

"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

191 | 0 | 2025/10/06, 13:24
gallery image

”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

224 | 0 | 2025/10/03, 17:02
gallery image

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

185 | 0 | 2025/10/03, 17:00
gallery image

Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

186 | 0 | 2025/10/03, 16:58
gallery image

”Торгоны зам”-Дүн Хуаны олон улсын соёлын VIII экспо

196 | 0 | 2025/10/03, 12:40
gallery image

“Дэлхийн Дүн Хуан”-тай танилцъя

187 | 0 | 2025/10/03, 12:28
gallery image

Афганистаны эрх баригчид интернэт сүлжээг бүрэн хаажээ

184 | 0 | 2025/10/03, 11:16
gallery image

Пара байт харвааны холимог баг ДАШТ-ий алтын төлөө өрсөлдөнө

218 | 0 | 2025/10/02, 16:48
gallery image

БНХАУ-ын хоёр иргэний амийг хохироосон А.Даянтөмөр нь Ц.Элбэгдоржтой ямар хамаатай вэ?

228 | 0 | 2025/10/02, 10:43
gallery image

Балет бүжгийг Дүн Хуангийн ханын зургуудаас санаа авч бүтээжээ

223 | 0 | 2025/10/01, 18:08
gallery image

Дэлхийн соёлын өв Дүн Хуаны Мөгао агуй

225 | 0 | 2025/10/01, 18:03
gallery image

“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

218 | 0 | 2025/10/01, 17:56
gallery image

“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

217 | 0 | 2025/10/01, 17:51
gallery image

”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

210 | 0 | 2025/10/01, 17:49
gallery image

“No Other Choice” кино БНСУ-ын бокс оффисыг тэргүүлжээ

205 | 0 | 2025/10/01, 16:26
gallery image

Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

350 | 11 | 2025/10/01, 08:36
gallery image

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

210 | 0 | 2025/10/01, 08:30
gallery image

“Таванбогд“ группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханыг сэтгүүлчид халдсан хэргээр шалгаж байна

270 | 0 | 2025/09/30, 14:50
gallery image

Дүүжин замын тээвэр төслийн тав дахь тулгуур баганыг суурилууллаа

275 | 0 | 2025/09/29, 14:02
gallery image

Дав.Цогтбаатар: Ерөнхий сайд Г.Занданшатар ийм жижиг зүйлээр улс төр хийхгүй байх

368 | 0 | 2025/09/25, 19:00
gallery image

Гишүүний бүрэн эрх гэмт хэргээ нуун далдлах хэрэгсэл биш С.Ганбаатар аа!

250 | 0 | 2025/09/25, 16:41
gallery image

Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

297 | 0 | 2025/09/25, 12:58
gallery image

Гэр шатаж 25 настай эмэгтэй 3 настай охины хамт нас баржээ

248 | 0 | 2025/09/25, 11:44
gallery image

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

378 | 1 | 2025/09/23, 19:07
gallery image

”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

257 | 0 | 2025/09/23, 19:04
gallery image

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

263 | 0 | 2025/09/23, 18:59
gallery image

Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

294 | 0 | 2025/09/23, 13:03
gallery image

Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

253 | 0 | 2025/09/22, 18:43
gallery image

Онцгой байдлын алба хаагчид 15 хүний амь насыг аварлаа

284 | 0 | 2025/09/22, 18:23
gallery image

С.Ганбаатар мэтийн ард түмний итгэл, сэтгэлээр тоглож байдаг хүмүүсээс салах цаг болсон

255 | 0 | 2025/09/22, 16:38
gallery image

Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

248 | 0 | 2025/09/22, 13:11
gallery image

“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

257 | 0 | 2025/09/22, 12:45
gallery image

Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

263 | 0 | 2025/09/22, 12:42
gallery image

Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

246 | 0 | 2025/09/22, 12:38
gallery image

Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

247 | 0 | 2025/09/22, 12:34
gallery image

Гүйцэтгэлийн санхүүжилт нэртэй “мөнгө хүүлэгч”-ээс салъя

314 | 1 | 2025/09/20, 17:48
gallery image

Т.Урансайхан: Хими эмчилгээ нь дархлааг түр хугацаанд сулруулдаг тул халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй

382 | 0 | 2025/09/19, 12:36
gallery image

Зүүн аймгуудын нутгаар урын бөөс буюу хар ялааны нүүдэл дайран өнгөрч байна

349 | 0 | 2025/09/17, 18:56
gallery image

Нүүрсний эрэлт багасаж, үнэ буурснаар авто тээврийн салбарын орлого буурчээ

357 | 0 | 2025/09/16, 12:10
gallery image

“ABU ДУУНЫ НААДАМ”-д Монгол Улсыг төлөөлж “The Hu” хамтлаг оролцлоо

322 | 0 | 2025/09/14, 13:41
gallery image

Дуучин Мадоннагийн амьдралаас сэдэвлэсэн кинонд Жулиа Гарнер тоглохоор болжээ

375 | 0 | 2025/09/11, 10:12
gallery image

Японы ЛАН-ын шинэ даргыг тодруулах өрсөлдөөн эхэлжээ

332 | 0 | 2025/09/09, 12:07
gallery image

“Mortal Kombat” киноны нээлт 2026 оны хавар хүртэл хойшиллоо

325 | 0 | 2025/09/08, 11:11
gallery image

Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ өндөрлөлөө

295 | 0 | 2025/09/08, 10:37
gallery image

Дарга Ши Жиньпин, хатагтай Пэн Лиюань нар гадаадын төлөөлөгчдийн тэргүүн, гэргий нарыг угтан авлаа

304 | 0 | 2025/09/08, 10:25
gallery image

Дорнод: Нөөлөг салхины үеэр 4 хүн гэмтсэн

404 | 0 | 2025/09/06, 18:01
gallery image

Таанын үнэр ханхалсан тал нутгийн бяслаг

290 | 0 | 2025/09/05, 17:12
gallery image

ДЦС-5 ТӨСЛИЙГ "ЦААСАН КОМПАНИ" МИТАЙМ-Д ДААТГАХ УУ?...

457 | 0 | 2025/09/05, 11:06
gallery image

Хөвсгөл аймагт тарваган тахлын тохиолдол бүртгэгдэн хэсэгчлэн хөл хорио тогтоожээ

322 | 0 | 2025/09/04, 16:13
gallery image

8000 жилийн соёл иргэншлийг хамарсан түүхэн яриа

301 | 0 | 2025/09/04, 15:46
gallery image

Экспогийн эргэн тойронд-6

323 | 0 | 2025/09/04, 15:41
gallery image

Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-3

310 | 0 | 2025/09/04, 15:35
gallery image

Экспогийн эргэн тойронд-1

327 | 0 | 2025/09/04, 15:29
gallery image

Дөрвөн улсын ”хөөрхнүүд” Хөххотод уулзалдлаа

319 | 0 | 2025/09/04, 15:22
gallery image

Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-1

329 | 0 | 2025/09/04, 15:16
gallery image

Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-2

308 | 0 | 2025/09/04, 15:08
gallery image

Трампын засаг захиргаа Харвардын санхүүжилтийг хууль бусаар танажээ

311 | 0 | 2025/09/04, 10:30
gallery image

“Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг тогтов

474 | 0 | 2025/09/02, 12:02
gallery image

“Чингис хаан” үндэсний музейн нэрэмжит жишиг танхимыг нээлээ

341 | 0 | 2025/09/01, 18:14
gallery image

Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа

320 | 0 | 2025/09/01, 17:32
gallery image

Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ

303 | 0 | 2025/09/01, 17:28
gallery image

Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео

319 | 0 | 2025/09/01, 17:21
gallery image

Аравдугаар сард олон жилийн дунджаас ХҮЙТЭН байна

375 | 0 | 2025/08/30, 18:20
gallery image

"АН-ын даргыг аль нэг нам, мөнгө, улс төрийн хүчин томилохгүй"

446 | 0 | 2025/08/29, 11:44
gallery image

Оны төгсгөл гэхэд эм, эмнэлгийн хэрэгсэл нөөцгүй болох эрсдэл үүсжээ

369 | 0 | 2025/08/28, 17:02
gallery image

Умардад чиглэсэн үндэсний нээлттэй бодлогын тинк-танк форум 2025 зохиогдлоо

587 | 2 | 2025/08/28, 16:16
gallery image

Дөрвөн орны төлөөлөгчид эмэгтэйчүүдийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав

330 | 0 | 2025/08/28, 16:11
gallery image

Элсэрхэг бүс нутгийн хөгжлийн загвар-Ордос хотын цөлжилттэй тэмцсэн практик

333 | 0 | 2025/08/28, 15:23
gallery image

Монгол-Хятадын V экспогийн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дижитал бүтээгдэхүүний үзэсгэлэн

324 | 0 | 2025/08/28, 15:19
gallery image

Өвөр Монгол гадаадын сэтгүүлчдийн нүдээр

330 | 0 | 2025/08/28, 14:53
gallery image

Хятад, Монгол хоёр орны эмч, сувилагчдын сургалт амжилттай боллоо

326 | 0 | 2025/08/28, 14:48
gallery image

"Гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө” гэх зараар бусдыг залилсан 22 гэмт хэрэг бүртгэгджээ

331 | 0 | 2025/08/28, 11:04
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69762 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59264 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50777 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47177 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42249 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37111 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37006 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31739 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31266 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30150 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23668 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

22896 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22480 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

21805 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21171 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20591 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19577 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19211 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18649 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18615 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18607 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18230 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18046 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

17669 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17430 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17366 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17160 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17132 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17065 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

16982 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

16808 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16635 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16422 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16332 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16278 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16138 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16005 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

15975 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

15839 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15606 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15580 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15527 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15439 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15255 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

14907 | 118 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14730 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

14729 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14599 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14280 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14136 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14100 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

13964 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

13951 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

13878 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13737 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

13627 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13539 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13452 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13325 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13236 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47177 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59264 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37111 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50777 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31739 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31266 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14730 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13539 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17132 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13105 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13236 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15439 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10141 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11550 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

12844 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18230 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5745 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9694 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11138 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11612 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8690 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9525 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9152 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10650 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8375 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

10880 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7351 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8472 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11427 | 330 | 2015/04/20, 15:44
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8054 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

11936 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9582 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

17669 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6472 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

6860 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8367 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6716 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7332 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11031 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6597 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.