| |
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/800 тоот удирдамжаар томоохон авто худалдааны захуудад энэ сарын 06-наас эхлэн шалгалт хийж байна. Энэхүү шалгалтад нийт 33, аж ахуйн нэгж,шалгаж, ил задгай талбайд автомашины худалдаа эрхлэхээ зогсоох шаардлага тавьжээ.
Битүү буюу Showroom байгууламжид худалдаа эрхэлж байгаа 2 аж ахуйн нэгж, байгууллага гадаа зогсоолын талбайдаа машин худалдааг зогсоосон байна.Бусад газруудад хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.
Нийслэлийн нутаг дэвсгэрт авто машины худалдаа эрхэлж байгаа нийт 101 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байдаг ба нийтийн эзэмшлийн зам талбай, ил зогсоол, зориулалтын бус газарт худалдаа эрхэлж буй 68 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад арга хэмжээ авч, газар чөлөөлөх ажлыг НӨХГ, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд зохион байгуулан ажиллаж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?