logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

О.Баасанхүү: Н.Энхбаяр даргад улс төрийн өшөө авалтаар хандаад байна

Бичсэн:bilguun
2015/03/10/, 10:50
Tweet
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг "Ярилцах цаг” булангийн зочноор урилаа.

-УИХ-ын хаврын чуулганы завсарлагаар гишүүд юу амжуулав, ямар хуулийн төсөл боловсруулав гэсэн асуултууд цаг үеийн сэдэв байх. Харин би гишүүн болсноос хойшх хоёр жил гаруйн хугацаанд  таны хийсэн ажлыг  сонирхмоор байна?

-Цаг хугацаа нэг талаас хурдан ч нөгөө талаасаа урт юм. Гишүүн болоод гурав дахь жил рүүгээ орж байгаа энэ цаг үед би юу хийв гээд эргээд харахад үнэхээр амжуулъя гээд зүтгэвэл бас хийж болдог юм байна гэсэн бодол төрж байна. Тийм юм хийсэн, ийм зүйлийг ингэсэн гээд яривал цаг их авна, танай сонины зай талбай ч их орох биз. Гол гэж үзэж болох дөрвөн чиглэлээр зарим зүйлийг дурдъя. Нэгд, хууль тогтоох, хоёрт хүний эрхийг хамгаалах, гуравт хүмүүнлэгийн,  дөрөвт хууль хэрэгжүүлэх,  сурталчлах чиглэлд ажлаа төлөвлөж, хийж ирлээ.

Хууль тогтоох чиглэлд одоогоор 21 хуулийн төсөл санаачилж, зарим  батлагдсан, зарим нь хүлээлтийн шатанд байна. Хаана хүлээгдэж байна гэвэл,  тов тогтоолгохоор УИХ-ын Тамгын газрын даргад өгөөд хоёр жил болж байгаа,  нөгөө хүн нь миний өргөдлийг нуучихсан юм уу, алга болгосон уу, эсвэл З.Энхболд дарга нь наанаа байлгаж бай гэсэн үү, ямартай ч надад хариу ирэхгүй байгаа. Тухайлбал, шонхор шувууг  импортлох, худалдахыг хориглох тухай, олон нийтийн харилцааны тухай хуулийн төслүүд гацаад байна.

Ажлын хэсэг хүлээж  аваад дарчихсан зүйлүүд ч бас байна. Жишээ нь, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах  хуулийн төсөл. Өргөн барьсны маргааш л гэхэд олон үйл явдал өрнөснийг та бүхэн мэдэх байх. Ерөнхий сайд болон  Хууль зүйн сайдаа  тагнаж чагнасан, Их хурлын гишүүдийн утсанд мессэж ирж халдашгүй байдалд халдсан  гэхчлэн бужигнасан. Хэрэв миний санаачилсан хуулийн төслийг баталчихсан бол өнөөдөр тийм зүйл гараа ч уу, үгүй ч үү. Гарсан ч үнэнийг бид мэдэх боломжтой байлаа. Батлагдсан хуулиудын тухайд Монгол судлалын төв байгуулах тухай хууль байна. Түүний ачаар монгол хэлний тухай хуулийг батлах гэхчлэн уламжлалаа хадгалсан, эх оронч шинжтэй, дээр нь түүх соёлоо хамгаалъя гэсэн үзэл хандлагууд  гарсан. Бас нэг томоохон  хууль бол Эрүүгийн хуулийн өөрчлөлтүүд юм. Үндсэндээ Гэмт хэргийн тухай хууль гэж яриад байсан зүйлүүд нь алдаатай байсныг ард түмэн ойлгочихлоо. Түүнчлэн Галт зэвсгийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөлд  дангаараа  болон бусад гишүүдтэй  хамтран ажилласан. Хүмүүнлэгийн чиглэлд Чингэлтэй дүүрэгт гурван жил тодорхой ажлууд хийлээ. Гадаад улсад эмчилгээнд явах хүсэлтэй иргэдэд туслах, амьдралын боломжгүй оюутнуудад сургалтын төлбөр олж өгөх хандивын асуудлаар уулзалт, цуглаан зохион байгуулахаас өгсүүлээд  зарим талаар нүүрээ ширлэж гуйлга гуйсан нь цөөнгүй.  Өөрт өгөх юм байхгүй ч сэтгэл байхад боломжгүй зүйл бас алга гэдгийг мэдэрлээ.

-Хүний эрхийг хамгаалж иргэнээ өмөөрсөнд олон нийтээс танд баяр хүргэсэн байсан. Чухам ямар асуудлаар тэр билээ?

-Монгол улсын иргэн гадаад улсад очоод хэлмэгдэж, хоёр жил орчим хоригдон тамлалт зовлон амссан, түүгээр зогсохгүй шүүхээс яла авах гэж байсныг хөөцөлдөж шийдвэрлүүлсэн юм.  ОХУ руу хэд хэд явж  байж иргэнээ  цагаатгуулсан. Ер нь хүний эрхийн чиглэлээр  олон удаа хорих байгууллагаар явж   хүмүүжигч иргэдтэй газар дээр нь уулзаж, орчин нөхцлийг нь сайжруулахыг шаардаж, хуульч хүний хувьд албан бус зөвлөгөө өгсөн. Хууль сурталчлах ажлаар  20 гаруй мянган км зам туулж иргэдтэй уулзаж, хуулийн шалгалт хийсэн. Өөрийн хийсэн ажлын тайланг  гарын авлага  маягийн жижиг ном болгон  ойрын үед  гаргана. Түүн дотроос иргэд болон хэвлэл, мэдээллийнхэн  миний хийсэн ажлын,санаачилсан болон ажлын хэсэгт орж ажилласан хуулийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл  авах боломжтой.

-Өргөдлийн байнгын хороо Ноён уулын асуудлаар хандсан 16 мянган иргэний хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Мандал суманд  уулзалт хийсэн нь "Нийгмийг хамарсан асуудлаар орон нутагт бага парламентын хэмжээнд хэлэлцүүлэг явуулсан  сайн жишиг”  гэсэн үнэлгээг олон нийтээс авчээ. Гацууртыг тойрсон асуудлаар таны хувийн байр суурийг сонирхоё?

-Ноён уулыг онгон дагшин, булштай, сүнстэй гэхчлэн  ард түмэн янз  бүрийн байдлаар тайлбарлаж, ухуулахгүй, хөндүүлэхгүй гэсэн асуудлыг тавьж байгаа.  Өргөдлийн байнгын хороог  даргалж, өндөр албан тушаал хашиж байгаа хүний хувьд  надад шашин шүтлэг хамаарах асуудал биш. Харин хууль зүйн болон анхаарч үзэх бусад талаас Ноён уулыг ухах нь зөв үү, буруу юу гэдэгт үнэн зөв тайлбар өгөхөөр  газар дээр нь очиж  танилцсан. Ноён уулын асуудлаар  манай бүлэг дээр танилцуулга хийж, дараа нь Их хурал дээр орж ирсэн тэр мэдээллүүд  үнэхээр миний зүрх сэтгэлийг өвтгөсөн. Яагаад гэвэл, 1.5 тэрбумын хөрөнгө оруулалт хийж  1.7 тэрбумын орлого олно. Түүнээс 200 сая нь ашиг, түүнийхээ 20 хувь буюу 40 сая ам.долларыг Монголын ард түмэнд  үнэгүй өгье гэж ярьж байгаа юм. Ийм арчаагүй зүйлийг, тодруубал арван жилийн дараа бид 40-хөн сая ам.доллар авахын тулд тэр сайхан хангай, ой хөвчөө сүйтгүүлж  яах юм бэ. Өнөөдөр Монгол Улсын газар нутгийн гуравхан хувь нь ой модтой. Цөлжилт, хуурайшилт газар авч байгаа өнөө үед ойн сангаа хамгаалах бус утгая гэж ярьж байгааг би гайхаж байгаа. Тэнд өмнө нь ажиллаж байсан  уул уурхайн компани 70 тонн алтыг нь авсан. Тэгсэн атлаа  20-30-хан километрт засмал зам ч тавьчихаагүй, тийм сэтгэлгүй хүмүүс өнөөдөр юу ярьж байна вэ. Тэд Ноён уулыг ухаад оронд нь Мандал сумынханд ямар ашиг өгөх юм бэ. Орон сууцны хороолол барих уу, хот босгох уу, ажлын байраар хангах уу гэтэл тийм зүйл үгүй. Зүгээр л алтыг  нь аваад авдрыг нь хаяна” гэж байгаа. Монголын ард түмэнг ядуугаар нь далимдуулж жаахан юм амсуулсан дүртэй дээр нь байгаа удирдлагуудыг худалдаад авчихдаг. Би хувьдаа Мандал сумын Засаг даргыг ноцтой зүйл хийсэн гэж хардаж байгаа, шалгуулъя ч гэж бодож байна.

-Үндэслэл нь…?

-Ноён уулыг Иргэдийн хурлаасаа тусгай хэрэгцээний газрын бүсчлэлээс нь гаргаж, уул уурхайн зөвшөөрлийг явуулчихсан байгаа юм. Иргэдийн хурлаас өмнө Иргэдийн нийтийн хурал гэж бий.Түүний дараа аймаг,нийслэлийн ИТХ гэж байдаг. Тэгж шат дараатай шийднэ үү гэхээс өнөөдөр ард түмнээсээ асуулгүй булааж, хурааж аваад уул уурхайнхан д зөвшөөрөл өгнө гэдэг байж боломгүй. Тэгэхээр юу юуны туханд хүрээгүй байж "Сентерра Гоулд”  компанийг буруутгаж  муухай, сайхан гэж ярих хэрэггүй. Мэдээж тэр  бол ашиг олох гэж байгаа компани. Түүний тулд байж болох бүхий л аргыг хэрэглэж, биеэ үнэлэгч улстөрчдийг худалдаж авахыг хүсч байгаа. Хамгийн гол нь ард түмэн нэгдэж нягтрах ёстой. Тэдний эсрэг зогсох ёстой. Гэхдээ дээгүүр байгаа нөхдүүд амыг нь мөнгөөр хаах  гэсэн зүйл ярих вий гэсэн   хардлага байна. Тиймээс байж болох бүх талаас нь иргэдийн байр суурийг хамгаална.

-Танай байнгын хороонд анхаарал татсан өөр ямар асуудлаар иргэд хандав?

-Байнгын хорооны даргын ажлыг хүлээж авахад багагүй барцадтай байлаа. МАНАН-ийн  ар дахь авлигачдыг шүүмжилдэг учраас тэрэнд өсөрхсөн нөхдүүд миний эсрэг байсан нь тэр. Гэхдээ ард түмний хүсэл сонирхол, дээр нь манай нам, "Шударга ёс” бүлгээс асуудлыг тодорхой хүрээнд тавьсны дүнд нэгдүгээр сарын 16-нд ажил хүлээж авсан. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийтдээ 30 мянга гаруй өргөдөл хүлээж авлаа. Жил гаруйн хугацаанд Р.Бурмаа гишүүний шийдсэн өргөдлүүдийг харж байхад 300-гаад өргөдлийн асуудлаар Засгийн газрын долоон  тогтоолд чиглэл өгч шийдэж байсан бол бидний  үед 30 мянга болж огцом өссөн.  Үүнээс үүдэж байнгын хорооны гишүүдээсээ "Та ямар олон өргөдөл хүлээж авдаг юм бэ, шийдэж чадахгүй байж” гэсэн шүүмжлэл хүртэл сонссон. Гэсэн ч бид шийднэ, түүний төлөө явна.  30 мянган өргөдлийг дотор нь  ангилж  журам гаргасан. Нэгд нийтийн эрх ашгийн үүднээс, нөгөө нь хувийн асуудлаар гэсэн хоёр төрөлтэй байгаа. Хувийн асуудлыг нийтэд мэдээлэхгүй. Нийтийн эрх ашигтай холбоотой 100 иргэний хүсэлтийг хэвлэлээр мэдээлж байгаа. 500 иргэнээс ирсэн мэдээллийн мөрөөр газар дээр нь судалж, 1000 түүнээс дээш иргэдийн асуудлаар байнгын хороон дээр  хэлэлцүүлэг явуулж байгаа. Тухайлбал, манайд Тавантолгойн хувьцаатай холбоотой асуудлаар 5000 иргэний өргөдөл ирсэн. Тиймээс би Тавантолгойн гэрээ нь явдгаараа явна биз, харин ард иргэдэд сайн үр дүн үзүүлээсэй гэж үзэж Монголын хоёр сая иргэн хувьцаагаа хамгаалах эрхийг  үүсгүүлсэн. Мөн зээлийн хүүг бууруулах асуудлаар ирсэн хүсэлтийн дагуу хэлэлцүүлэг явуулна. Түүнчлэн хэлмэгдэгсдийн асуудал гэхчлэн  өргөдлүүд ирж байгаа.

-Та түрүүнд өргөн барьсан хуулийн төслүүдийг Их хуралд оруулж хэлэлцүүлэхгүй байна гэсэн. "Шударга ёс” эвсэл ч бас ийм шүүмжлэл тавьж, завсарлага хүртэл авч байсан. Эвслийн бүлэг,  МАХН-ын гишүүд дотроо ойлголцол хэр  вэ, янз бүрийн мэдээллүүд  гарах юм?

-МАХН-аас долоон гишүүн, "Шударга ёс” эвсэл гэдэг утгаараа нийт 10 гишүүн байгаа. Нэг гишүүн өөр намд орсон. Манай гишүүд өөр өөрийн өнгөтэй хүмүүс. Үүнийг та сэтгүүлчийн хувьд бас ойлгож байгаа байх. Өөр өөрийн өнгө гэдэг маань бид ямар нэгэн байдлаар барьцаалагдаагүй улстөрчид. Тийм ч учраас бид ажиллаж байна, шаардлагаа ч айж эмээлгүй тавьж чаддаг. Түүнээс биш эсрэг нөхөд маань болдогсон бол биднийг бүгдийг нь бариад хорьчих хүсэлтэй, янз бүрийн байдлаар гүтгэдэг, мэдээлэл тараадаг. Намайг гэхэд л АТГ, шүүх, цагдаа янз бүрээр оролдох гэж үздэг юм. Хүн буруу юм хийсэн бол ичээд үг дуугарч чадахгүй байх л даа. Тэгвэл надад тийм зүйл байхгүй учраас би зоригтой дуугардаг. Бусад маань ч тийм байгаа. Хулгайч нар бол дуу нь гардаггүй юм шүү дээ. МАНАН бүлэглэлийг бодвол манайхан цэвэр хүмүүс. 15 мянган ам.долларын цаг зүүж, хэчнээн сая ам.долларын машин унасан олигархиуд ардын хүүхэд биднийг ардынхаа хувцсыг өмсч явааг шоолж, янз бүрээр оролдож, хэвлэл мэдээллийнхнийг  худалдаж авч байгаад бидний эсрэг турхирах явдал гардаг  ч монголчууд биднийг ойлгож байгаа.

-МАХН-ын дарга,  Н.Энхбаяр   битүүний өдөр Монголд ирж аав ээждээ  золгоод буцах шиг боллоо. Эх орондоо цөөхөн хоног  саатсан ч барина, хорино, байцаана гэсэн мэдээлэл өдөр болгон дуулдаж байсан. Түүнд холбогдуулж шалгаад байсан  асуудал өнөө хүртэл нэг мөр болоогүй хэрэг үү?

-АТГ ийм ажил хийхгүй бол агентлагийг нь татан буулгачих гээд байх шиг. Энэ байгууллагын нэр хүнд ард түмний зүгээс асар унасан. Албан тушаалтнуудыг барьж хорих гэтэл бүгд өөрсдийнх нь дарга цэрэг байх жишээтэй.  Би нэг удаа АТГ-ын  нэлээн өндөр албан тушаалтнаас  "Та нар ажлаа хэр хийж чаддаг вэ. Хотоор дүүрэн том байшингуудын эзнийг та мэдэж байгаа юу. Тэр хүмүүс  гахай  үүрээгүй, Нарантуул дээр зогсоогүйг  та мэдэж байгаа. Яагаад тэднийг барьдаггүй юм бэ. Ард түмэн үүнийг хүсч байна. Нийгмээ цэвэрлэе гэж байгаа бол нэг байшингийн ардах эздийг олоод ир” гэж хэлж  байсан юм. Тэгэхэд ” Харин тийм ээ, мэдэж байгаа. Цаг хугацаа өнгөрөхөөр тэд  ч бас өөрчлөгдөх байх”  гэж байсан.  Тэд  ажлаа хийж байгаа нь гээд өндөр албан тушаал хашиж байсан хэн нэгэнтэй ийм, тийм байх  гэсэн аман байдлаар зууралдаж явах жишээтэй. Би яагаад ингэж хэлж байна гэвэл Энхбаяр даргыг өмөөрсөндөө биш, аливаа хүн  ямар нэгэн хэргээр   шалгагдсан бол  тэр нь тодорхой хугацаанд үйлдэгдээд   дуусах хугацаа гэж бий. Тэгвэл түүгээр нь төгс гэмт хэрэг гэж үзэн  шүүхээс ял өгдөг. Түүнээс биш "За байз энэ хэрэгт нь ял өгнөө, тэгээд гарч ирэг. Гарч ирэхээр нь ийм хэрэгт нь ял өгнө”  гэж хойш тавьдаггүй. Тэгэхээр тэр бол өшөө авалт. Ард түмэн ийм зүйлд бухимдаж байна. Тиймээс хамгийн гол нь ард түмэн тоглоом, шоуны алин болохыг ойлгохоо байчихлаа. Хуулийн өмнө хэн ч тэгш байх ёстой шүү дээ. Сая л гэхэд АНУ-ын иргэн уучлагдлаа гэж байна. Анхан шатны шүүхийн  шийдвэр эцсийнх биш , учир нь аль нэг тал нь давж заалдах, ядаж прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. Нөгөөдүүл эрхээ эдэлж амжаагүй байхад нь уучилчихдаг. Гэтэл "Ганц худаг”-т уучлуулмаар хүн зөндөө байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн хориход. Тэднийг уучлаач. Жишээлбэл,  34 настай  эмэгтэй 11 сая төгрөг залилсан хэрэгтэй сууж байна лээ, тэнд. Анх 27 настай тэнд ороод хоолойны ангина өвчний улмаас суугаа болчихсон. Төлбөрөө төлөөгүй гээд  байгаадбайгаа. Одоо үлдсэн төлбөр нь хоёр сая төгрөг, гэтэл гурван жил суухаар байна. Иргэдэд хууль хэрэгжээд, хүнд гаруудад  хэрэгжихгүй байгаа явдал ч бас байна. Энэ бүхэнд ард түмэн бухимдаж байна шүү дээ.

-Дээрээс нь хэлмэгдүүлэлт их байна гэж иргэд бухимдах болсон. Танд өргөдөл, гомдол ирдэг үү?

-Байнгын хороонд хандсан иргэд бий.

-Нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа асуудлаар  ярилцахаар стрестдэг юм байна. Тэгэхээр яриагаа арай өөр сэдвээр өндөрлөе. Хаврын чуулганы завсарлагаар та эх орныхоо торгон хилийг эргэсэн юм уу.  Хилчин дээлтэй содон зураг сошиал ертөнцөд цацагдсаныг харсан. Тэндээс ямар бодол тээж ирснээ хуваалцаач?

-Хилийн тухай хууль, хилийн боомтын тухай хуулийн асуудлаар хамт хил орчим ажилласан. Манай улс хоёрхон хилтэй. Орос, Хятадын тал хилийн цэргээрээ дамжуулж  хяналт, шалгалтаа явуулдаг. Гэтэл манайх харъяатаараа юм уу, гаалиараа дамжуулж хяналт шалгалт хийдэг. Иймээс хоёр хөрш маань манайтай хилийн шугамаар шууд ойлголцоход хэцүү. Үүнээс үүдэж хил дээр байгаа иргэдийн бухимдал их байна. Хууль өөрчлөлт оруулах ёстой гэдэг асуудлаар С.Ганбаатар гишүүн бид хоёр  хилчид, хилийн байгууллагынхан, мөн ОХУ-ын Улаан-Үд дэх холбогдох албаныхантай уулзсан. Хил манана гэдэг монгол хүний бахархал. Монголын тусгаар тогтнол  гэдэг ойлголт хилийн зааг дээр торойж байгаа ганц  боржин чулуунаас  эхэлдэг гэвэл  тэр чулуунаас нэг мм-ээс  дотогшоо бүх асуудал манай тусгаар тогтнолын тухай юм. Тэгэхээр эр хүн болсны  хувьд, нөгөөтэйгүүр төрийн түшээгийн хувьд бид юунд тангараг өргөх ёстой юм бэ. Их хурлын гишүүд хуулиараа төрийн сүлд, тугандаа тангараг өргөдөг бол  эх орондоо үнэнчээ андгайлж  эр цэргүүдтэйгээ хамт тусгаар тогтнолын баталгаа болсон сүлдэт баганандаа тангараг өргөе гээд  тийшээ зорьж очиж, хилээ эргэж, хилчидтэйгээ нэг өдрийг хамт өнгөрүүлсэн. Тэндээс тээж ирсэн бодол бол бидний монголчууд эв нэгдэлтэй байя, эх оронч байцгаая. Эх оронч гэж цээжээ дэлддэг хүмүүс нэг өдөр ч болтугай хил манаж үзээсэй. Хас тэмдгээр гоёж байгаа залуус маань торгон хилд очиж, жинэхэн эх оронч үзлээр гоёх хэрэгтэй. Бусад улс оронд зориуд очдог, тангараг өргөдөг юм билээ. Сүлдэт багананд хүндэтгэл үзүүлээд бууж ирсэн хэнбугайд ч би эх орныхоо төлөө хэзээд байна. Өөрт олгогдсон энэ үнэ цэнийг би үнэ цэнэтэйгээр дуусгах ёстой  гэж бодогддог юм билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Төстэй мэдээллүүд

Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийг гурван үндэслэлээр цэцэд өгнө

Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийг гурван үндэслэлээр цэцэд өгнө

2015/03/09, 11:00
Ерөнхийлөгчийг огцруулах асуудлын эргэн тойрон дахь тойм

Ерөнхийлөгчийг огцруулах асуудлын эргэн тойрон дахь тойм

2015/03/05, 12:17
Ерөнхийлөгч хариуцлага хүлээх үү

Ерөнхийлөгч хариуцлага хүлээх үү

2015/03/04, 12:21
Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах талаарх гишүүдийн байр суурь

Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах талаарх гишүүдийн байр суурь

2015/02/12, 10:02

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Японд гахайг эсийн аргаар үржүүлнэ

69 | 0 | 2025/10/28, 12:27
gallery image

Н.Амарбаясгалан: Хүнд дурсамжийг нь бэлэглэх хамгийн сайхан

239 | 0 | 2025/10/27, 12:10
gallery image

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

406 | 0 | 2025/10/24, 19:22
gallery image

Ж.Золжаргал: “Нүүрсний хулгай” гэх ойлголт нь нууц гэрээ, намын томилгоо, улс төртэй шууд холбоотой

408 | 0 | 2025/10/24, 11:15
gallery image

Пак Бом "YG"-ийн гүйцэтгэх продюсерын эсрэг хэрэг мэдүүлэв

428 | 0 | 2025/10/23, 16:55
gallery image

Дээд шүүх АН-ын дүрмийн шинэчлэлийг бүртгэхээс татгалзлаа

513 | 1 | 2025/10/20, 14:42
gallery image

Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ

492 | 0 | 2025/10/16, 13:58
gallery image

2026 оны Берлиний наадамд танилцуулах монгол кино төслүүд шалгарлаа

471 | 0 | 2025/10/15, 14:26
gallery image

Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

458 | 0 | 2025/10/14, 15:11
gallery image

Таван хүний амь нас хохирсон зам тээврийн ноцтой осол гарчээ

500 | 0 | 2025/10/13, 14:23
gallery image

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрыг албан тушаал, намаас нь түдгэлзүүлээд шалгах нь зөв юм биш үү

561 | 0 | 2025/10/10, 14:54
gallery image

Зарын дагуу очиж бусдыг дээрэмдсэн залуусыг зочид буудлаас баривчлав

390 | 0 | 2025/10/09, 14:23
gallery image

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр “хүний эрүүл мэндийн төлөө” хэмээн сурталчилах авч тэр нь хэрэг дээрээ хүний эрүүл мэндээ хамгаалах эрхийг боогдуулж байна

307 | 0 | 2025/10/08, 17:43
gallery image

#Closed_Cases | Олимпийн аварга Н.Түвшинбаярын нэр, спортын амжилтаас шүүхийн танхим руу шилжсэн эмгэнэлт түүх

269 | 0 | 2025/10/08, 16:29
gallery image

“Boots” цуврал аравдугаар сарын 9-нд нээнэ

243 | 0 | 2025/10/07, 15:47
gallery image

"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

295 | 0 | 2025/10/06, 13:24
gallery image

”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

319 | 0 | 2025/10/03, 17:02
gallery image

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

278 | 0 | 2025/10/03, 17:00
gallery image

Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

276 | 0 | 2025/10/03, 16:58
gallery image

”Торгоны зам”-Дүн Хуаны олон улсын соёлын VIII экспо

313 | 0 | 2025/10/03, 12:40
gallery image

“Дэлхийн Дүн Хуан”-тай танилцъя

278 | 0 | 2025/10/03, 12:28
gallery image

Афганистаны эрх баригчид интернэт сүлжээг бүрэн хаажээ

276 | 0 | 2025/10/03, 11:16
gallery image

Пара байт харвааны холимог баг ДАШТ-ий алтын төлөө өрсөлдөнө

310 | 0 | 2025/10/02, 16:48
gallery image

БНХАУ-ын хоёр иргэний амийг хохироосон А.Даянтөмөр нь Ц.Элбэгдоржтой ямар хамаатай вэ?

353 | 0 | 2025/10/02, 10:43
gallery image

Балет бүжгийг Дүн Хуангийн ханын зургуудаас санаа авч бүтээжээ

311 | 0 | 2025/10/01, 18:08
gallery image

Дэлхийн соёлын өв Дүн Хуаны Мөгао агуй

346 | 0 | 2025/10/01, 18:03
gallery image

“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

309 | 0 | 2025/10/01, 17:56
gallery image

“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

304 | 0 | 2025/10/01, 17:51
gallery image

”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

298 | 0 | 2025/10/01, 17:49
gallery image

“No Other Choice” кино БНСУ-ын бокс оффисыг тэргүүлжээ

292 | 0 | 2025/10/01, 16:26
gallery image

Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

606 | 20 | 2025/10/01, 08:36
gallery image

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

326 | 0 | 2025/10/01, 08:30
gallery image

“Таванбогд“ группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханыг сэтгүүлчид халдсан хэргээр шалгаж байна

351 | 0 | 2025/09/30, 14:50
gallery image

Дүүжин замын тээвэр төслийн тав дахь тулгуур баганыг суурилууллаа

384 | 0 | 2025/09/29, 14:02
gallery image

Дав.Цогтбаатар: Ерөнхий сайд Г.Занданшатар ийм жижиг зүйлээр улс төр хийхгүй байх

453 | 0 | 2025/09/25, 19:00
gallery image

Гишүүний бүрэн эрх гэмт хэргээ нуун далдлах хэрэгсэл биш С.Ганбаатар аа!

334 | 0 | 2025/09/25, 16:41
gallery image

Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

384 | 0 | 2025/09/25, 12:58
gallery image

Гэр шатаж 25 настай эмэгтэй 3 настай охины хамт нас баржээ

331 | 0 | 2025/09/25, 11:44
gallery image

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

462 | 1 | 2025/09/23, 19:07
gallery image

”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

341 | 0 | 2025/09/23, 19:04
gallery image

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

343 | 0 | 2025/09/23, 18:59
gallery image

Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

380 | 0 | 2025/09/23, 13:03
gallery image

Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

336 | 0 | 2025/09/22, 18:43
gallery image

Онцгой байдлын алба хаагчид 15 хүний амь насыг аварлаа

382 | 0 | 2025/09/22, 18:23
gallery image

С.Ганбаатар мэтийн ард түмний итгэл, сэтгэлээр тоглож байдаг хүмүүсээс салах цаг болсон

337 | 0 | 2025/09/22, 16:38
gallery image

Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

329 | 0 | 2025/09/22, 13:11
gallery image

“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

337 | 0 | 2025/09/22, 12:45
gallery image

Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

341 | 0 | 2025/09/22, 12:42
gallery image

Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

324 | 0 | 2025/09/22, 12:38
gallery image

Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

327 | 0 | 2025/09/22, 12:34
gallery image

Гүйцэтгэлийн санхүүжилт нэртэй “мөнгө хүүлэгч”-ээс салъя

395 | 1 | 2025/09/20, 17:48
gallery image

Т.Урансайхан: Хими эмчилгээ нь дархлааг түр хугацаанд сулруулдаг тул халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй

479 | 0 | 2025/09/19, 12:36
gallery image

Зүүн аймгуудын нутгаар урын бөөс буюу хар ялааны нүүдэл дайран өнгөрч байна

454 | 0 | 2025/09/17, 18:56
gallery image

Нүүрсний эрэлт багасаж, үнэ буурснаар авто тээврийн салбарын орлого буурчээ

438 | 0 | 2025/09/16, 12:10
gallery image

“ABU ДУУНЫ НААДАМ”-д Монгол Улсыг төлөөлж “The Hu” хамтлаг оролцлоо

426 | 0 | 2025/09/14, 13:41
gallery image

Дуучин Мадоннагийн амьдралаас сэдэвлэсэн кинонд Жулиа Гарнер тоглохоор болжээ

447 | 0 | 2025/09/11, 10:12
gallery image

Японы ЛАН-ын шинэ даргыг тодруулах өрсөлдөөн эхэлжээ

403 | 0 | 2025/09/09, 12:07
gallery image

“Mortal Kombat” киноны нээлт 2026 оны хавар хүртэл хойшиллоо

396 | 0 | 2025/09/08, 11:11
gallery image

Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ өндөрлөлөө

365 | 0 | 2025/09/08, 10:37
gallery image

Дарга Ши Жиньпин, хатагтай Пэн Лиюань нар гадаадын төлөөлөгчдийн тэргүүн, гэргий нарыг угтан авлаа

375 | 0 | 2025/09/08, 10:25
gallery image

Дорнод: Нөөлөг салхины үеэр 4 хүн гэмтсэн

505 | 0 | 2025/09/06, 18:01
gallery image

Таанын үнэр ханхалсан тал нутгийн бяслаг

362 | 0 | 2025/09/05, 17:12
gallery image

ДЦС-5 ТӨСЛИЙГ "ЦААСАН КОМПАНИ" МИТАЙМ-Д ДААТГАХ УУ?...

527 | 0 | 2025/09/05, 11:06
gallery image

Хөвсгөл аймагт тарваган тахлын тохиолдол бүртгэгдэн хэсэгчлэн хөл хорио тогтоожээ

392 | 0 | 2025/09/04, 16:13
gallery image

8000 жилийн соёл иргэншлийг хамарсан түүхэн яриа

371 | 0 | 2025/09/04, 15:46
gallery image

Экспогийн эргэн тойронд-6

423 | 0 | 2025/09/04, 15:41
gallery image

Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-3

411 | 0 | 2025/09/04, 15:35
gallery image

Экспогийн эргэн тойронд-1

429 | 0 | 2025/09/04, 15:29
gallery image

Дөрвөн улсын ”хөөрхнүүд” Хөххотод уулзалдлаа

419 | 0 | 2025/09/04, 15:22
gallery image

Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-1

429 | 0 | 2025/09/04, 15:16
gallery image

Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-2

377 | 0 | 2025/09/04, 15:08
gallery image

Трампын засаг захиргаа Харвардын санхүүжилтийг хууль бусаар танажээ

383 | 0 | 2025/09/04, 10:30
gallery image

“Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг тогтов

545 | 0 | 2025/09/02, 12:02
gallery image

“Чингис хаан” үндэсний музейн нэрэмжит жишиг танхимыг нээлээ

409 | 0 | 2025/09/01, 18:14
gallery image

Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа

414 | 0 | 2025/09/01, 17:32
gallery image

Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ

374 | 0 | 2025/09/01, 17:28
gallery image

Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео

417 | 0 | 2025/09/01, 17:21
gallery image

Аравдугаар сард олон жилийн дунджаас ХҮЙТЭН байна

442 | 0 | 2025/08/30, 18:20
gallery image

"АН-ын даргыг аль нэг нам, мөнгө, улс төрийн хүчин томилохгүй"

514 | 0 | 2025/08/29, 11:44
gallery image

Оны төгсгөл гэхэд эм, эмнэлгийн хэрэгсэл нөөцгүй болох эрсдэл үүсжээ

439 | 0 | 2025/08/28, 17:02
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69841 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59339 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50849 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47254 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42317 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37181 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37091 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31812 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31343 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30224 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23751 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

22990 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22587 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

21878 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21242 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20690 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19651 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19282 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18722 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18683 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18681 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18297 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18119 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

17766 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17497 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17435 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17226 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17197 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17146 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17060 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

16876 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16703 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16509 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16402 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16356 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16206 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16075 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16041 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

15902 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15670 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15654 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15590 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15532 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15330 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

14987 | 124 | 2021/06/30, 20:29
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

14839 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14795 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14661 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14355 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14200 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14166 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14045 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14028 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

13945 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13796 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

13764 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13602 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13518 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13385 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13300 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47254 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59339 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37181 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50849 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31812 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31343 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14795 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13602 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17197 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13167 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13300 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15532 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10200 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11609 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

12932 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18297 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5806 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9755 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11195 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11670 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8753 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9590 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9211 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10712 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8432 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

10938 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7412 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8531 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11511 | 338 | 2015/04/20, 15:44
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8141 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12002 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9643 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

17766 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6529 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

6918 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8426 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6775 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7396 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11128 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6659 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.