| |
Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх зургаадугаар сарын 30-нд болно. Өнөөдөр найман нам нөхөн сонгуульд оролцохоор Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ хүргүүллээ. Сонгуулийн байгууллага намуудын бичиг баримтыг шалгаад, тавдугаар сарын 5-наас өмнө тухайн намууд сонгуульд оролцох эсэхийг зарлана.
Үүний дараа буюу тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд намууд нэр дэвшигчээ тодруулна. Харин бие даан нэр дэвшигчид тавдугаар сарын 24-30-ны хооронд тухайн тойрогт 801-ээс доошгүй хүний гарын үсэг цуглуулж, сонгуулийн байгууллагад бүртгүүлнэ.
Нөхөн сонгуульд Засгийн газрын нөөц сангаас 287 сая төгрөг зарцуулах юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?