| |
Монголын мэргэжлийн дууны урлагт өөрийн гэсэн байр суурийг хэдийнээ эзэлсэн Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Балжиннямын Баттөр тархины хүнд өвчний улмаас хагалгаанд орохоор БНСУ-ыг зорих гэж байгаа билээ. Тэрбээр мэргэжлийн дуулаачийн урлагт 10 гаруй жил улсын чанартай уралдаан тэмцээнд тэргүүн болон дэд байрын шагналыг дараалан авч байсан Учиртай гурван толгой дуурийн Юндэнгээр дүрээр шилдэг болж байв. Урлагийн салбарт ид хийж бүтээх насандаа яваа авъяаслаг дуучны эмчилгээний нийт зардал урьдчилсан байдлаар 35.000-50.000 ам.доллар болж байна. Иймд эмчилгээний зардалд зориулах зорилгоор СУИС-ийн дуулаачийн ангийг төгссөн нэг ангийнхан нь болон түүний найз нөхөд, хамт олон урлагийн үе үеийн найз нөхөд нь эмчилгээнд нь зориулан ирэх сарын 1, 2-нд Монгол бөхийн өргөөнд "Монгол Улсын урлагийн төлөө зүтгэе” хэмээх нэгдсэн тоглолтыг зохион байгуулна.
Тоглолтод урлагийн салбарт цар хүрээтэй уран бүтээлээ туурвиж буй 21 аймгаас төрөн гарсан мэргэжлийн дуучид болон рок поп одод оролцох юм. Тэд ид хийж бүтээх оргилуун хүсэл дүүрэн яваа түүнд урам хайрлаж, "Авьяасыг хайрлана” хэмээн мэдэгдээд байгаа билээ. Энэ тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ У.Далантай, Д.Энхзул, Дуурийн акул Э.Амартүвшин, С.Ганзориг, Ө.Уянга болон СТА Э.Төрмандах, Д.Отгонжаргал, Л.Банзрагч, Б.Батбаатар тэргүүт олон мундаг дуучид ирэх сарын 1-нд дуулах бол рок поп сонирхогчид 2-ных нь өдөр МУГЖ Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, Харш хамтлагийн Бааска, Номин талстын Батсүх, Чоно хамтлагийн дуучин Дэрмээ, A COOL, Т.Амина, Л.Насанбуян, Т.Эгшиглэн болон ХУРД, МОТИВ, MADNESS, КИВИ, FIRE, УВЕРТЮРА, НЬЮАНС хамтлагийн дуунуудыг сонсох юм аа. Нэг зүйлийг нэмж өгүүлэхэд эдгээр хамтлаг дуучид нь бүгд оролцох юм. Дуучин Б.Баттөрд сэтгэлийн дэм хайрлан энэхүү тоглолтыг хүрэлцэн ирж үзэхийг уран бүтээлч нөхөд нь уриалж байна.
ХАНДИВЫН ДАНС: Худалдаа хөгжлийн банк төгрөгийн 499236559, ам.долларын 499236560 дансанд хандив өргөх боломжтой ажээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?