![]() |
Энэ удаагийн шалгалт өгөхөөр 18 мянга 500 хүүхэд бүртгүүлсэн бөгөөд үүнээс 10 хувь нь өмнөх оны төгсөгч байгааг Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ онцлов. Тэрбээр, "Улсын хэмжээнд нийт 34 төвд шалгалтын байр ажиллаж байна. Шалгалтын босго оноо 400 байх бөгөөд ирэх сарын 01-нд дүнг зарлах болно. Босго оноог даваагүй хүүхэд их, дээд сургуульд элсэх эрхгүй байх юм. Мөн ирэх сарын 20-нд Монгол хэл, бичгийн шалгалтыг дахин зохион байгуулна. Энэ удаагийн шалгалтад босго оноог даваагүй эсхүл ямар нэгэн шалтгаанаар оролцож чадаагүй бол ирэх сарын 20-нд дахин шалгалт өгөх боломжтой" гэлээ.
Сурагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан гуравдугаар сарын 11-23-нд www.eec.mn цахим хуудасны "Шалгуулагчийн булан”-аас хэвлэн авсан байх ёстой юм. Монгол хэл, бичгийн шалгалтын батламж хуудсыг энэ оны тавдугаар сарын 06-наас эхлэн тараах юм.
montsame.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?