| |
ОХУ-ын Челябинск мужийн Магнитогорск хотын олон давхар орон сууцанд ахуйн хий дэлбэрсний улмаас бэртэж гэмтсэн хүмүүст зориулж Санкт-Петербургийн "СКА” хоккейн баг 2 сая рубль хандивлажээ.
Бэртэж гэмтсэн хүмүүст тусламж үзүүлэхэд зориулж орон даяар нийт 50 сая гаруй рубль цугларсан болохыг тус багийн хэвлэлийн алба онцлон тэмдэглэсэн байна. Хоккейн "СКА" багийн гишүүдээс гадна хөлбөмбөгийн "ЦСКА" баг мөн Магинтогорск хотын оршин суугчдад 2 сая рубль хандивласан аж.
Магнитогорск хотын олон давхар орон сууцанд ахуйн хий дэлбэрсний улмаас 39 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн 12 дугаар сарын 31-нд болсон юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?