| |
Оросын Ростовын бүс нутгийн Шахты хотын орон сууцанд ахуйн хий дэлбэрсний улмаас хоёр давхар нь нурсан байна.
"Шахты хотын Хабаровын гудамжинд ахуйн хий дэлбэрсний улмаас орон сууцны 8 болон 9 дүгээр давхар нурсан. Онцгой байдлынхан хэргийн газар ирээд байна" хэмээн Онцгой байдлын яманаас мэдээлжээ.
Нийт 72 айлтай тус орон сууцыг 1993 онд барьсан бөгөөд хийн шугамтай аж. Дэлбэрэлтийн улмаас дөрвөн айлын орон гэр сүйдэж, 140 хүнийг нүүлгэн шилжүүлэн, таван хүнийг аварсан байна.
Одоогоор хохирсон хүний тухай мэдээлэл алга байгаа бөгөөд дэлбэрэлт есдүгээр давхарт болсон гэж ТАСС агентлаг мэдээллээ.
Эх сурвалж: GOGO.MN |
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?