![]() |
ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Эрдэнэ-Очир:
-Ноён уул Хэнтийн нурууны үргэлжлэл олон бэсрэг уулсаас бүрдсэн. Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумыг дамнан оршдог том нуруу юм. Хүннүгийн үеийн түүхэн дурсгалт газар нь Ноён уулын Сүжигт, Хужирт, Зурамт гэсэн гурван аманд оршдог. Анх 1912 онд эл дурсгалт газрыг илрүүлсэн байдаг. 1924-1925 онд алдарт судлаач, аялагч Козлов тэргүүтэй хүмүүс судалсан байдаг. 50-60 оны үед үндэсний судлаачид, 2006-2012 онд Монгол Оросын судлаачдын хамтарсан баг Хүннүгийн үеийн булш бунхан дурсгалыг нарийвчлан судалсан. Дээр дурдсан гурван аманд нийтдээ 230 булш бунхан дурсгал бий. Хүннүгээс гадна хүрэл зэвсгийн үеийн дурсгалыг нэмэхээр нийтдээ 374 дурсгал Ноён уулын бүсэд бий.
2012 онд ШУА-ийн Археологийн хүрээлэн дурсгалт газрын хилийн бүсийг тогтоож, Засгийн газар баталгаажуулсан. 2014 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн. Археологичид булш бунханыг тодруулахын тулд малтлага хийж илрүүлсэн. Огт хөндөхгүйгээр археологийн дурсгалыг илрүүлэх аргагүй. Гацууртын ордын хувьд хамгийн ойрхон дурсгал нь Сүжигтийн амны дурсгал байгаа. Сүжигтийн амны тэрхүү дурсгалт газар Сентерра гоулдын талбайгаас 5,8 км-т оршдог. Харин олборлолтын цэг хүртэл 11 км.
уул уурхай.мн
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?