![]() |
Холливуудын хамгийн сайхан хосууд гэгддэг байсан дуучин Марк Энтони, Женнифер Лопез нар долоон жил хамт амьдарсны эцэст өөрсдийн гэр бүлийн амьдралдаа цэг тавьж, салцгаасан билээ.
Тэд хоёр хүүхэдтэй бөгөөд Лопез асран, халамжилж байгаа юм. Тэгвэл дуучин Женнифер Лопес, Марк Энтони нар хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж үдэшлэг зохион байгуулсан байна.
Тэд ихэр хүүхдүүдийнхээ долоон насны ойд зориулж үдэшлэг зохион байгуулсан ба энэ үеэр дуучин бүсгүй цахим сүлжээнд гэр бүлийнхээ зургийг байршуулсан байна. Алдартнууд хэдийгээр хоёр тийшээ болсон ч ихрүүдийнхээ төлөө сайхан харилцаатай байхыг эрхэмлэдэг билээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?