![]() |
Тодруулбал, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст энэ сарын 27-нд нэгэн эмэгтэй гомдол гаргасан байна. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Д.Гантулга түүний найз Э нар өөрийг нь хүчирхийлэхийг завдсан гэсэн байна. Цагдаагийн байгууллагаас тухайн эмэгтэйн гомдлын дагуу хэрэг бүртгэлт явуулж, мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлээд байгаа аж.
Дашрамд дурдахад, Д.Гантулга өмнө нь иргэн Ч.Наранзаяаг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ. Уг хэрэг нь одоогоор прокурорын хяналтын шатанд байгаа юм.
aldar.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?