![]() |
-Хадгаламж эзэмшигчдэд валютын ханш болон инфляц чухал нөлөөтэй. Үүний тулд иргэдийн төгрөгт итгэх итгэлийг нэмэгдүүлж, инфляцыг тогтвортой түвшинд тодорхой хугацаанд хадгалах нь чухал. УИХ-ын гишүүд ч төсөв, мөнгөний бодлого хэлэлцэх үеэр "Төсвийн алдагдлыг бууруулах нь төгрөгт итгэх итгэлийг нэмэгдүүлнэ” гэж мэдэгдэж байсан. Төгрөгийн ханш 3-5 жил савлахгүй, инфляцын түвшин жилд таван хувиас ихгүй байх зэрэг тогтвортой байдлыг бий болговол зээлийн хүү буурна.
Манай улсад санхүүгийн хуримтлал нь зээлийн эрэлтээс бага байна
-Хадгаламжаас гадна зээлийн эрсдэлийг бууруулах нь санхүүжилтийн өртөг буулгах нэг арга гэж шинжээчид хэлдэг. Тэгвэл эрсдэлийг хэрхэн бууруулах вэ?
-Зээлийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах нь чухалд тавигдаж байна. Зээлийн хүүг бууруулна гэдэг бол олон нийт төдийгүй банк санхүүгийн байгууллагуудад хүлээлт үүсгэж байгаа. Зээлийн хүү нь төлөгдөх хэмжээний буюу боломжийн байснаар банкууд өөрийн зээлдэгчээ үнэлж, санхүүжилт олгодог. Зээлийн эрсдэлд гурван хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, макро эдийн засгийн тогтвортой орчин. ийм орчин бий болгосноор бизнесийн нөхцөл байдал сайжирч, зээлийн эргэн төлөлт хэвийн байх үндсэн нөхцөл бүрдэнэ. Хоёрт, банкны засаглалын тогтолцоо. Банк санхүүгийн байгууллагуудын зээл олгох бизнесийн арга барил нь боловсронгуй, санхүүгийн төлөвлөгөө нь оновчтой, эрсдэлийн менежмент нь үр дүнтэй байх ёстой. Мөн зээлдэгчийн эрсдэлийг оновчтой үнэлж чаддаг зээлийн мэдээллийн сан хэрэгтэй. Харин харилцагчдын хувьд иргэд өөрт тохирсон санхүүгийн бүтээгдэхүүнээ сонгож чаддаг, орлого зарлагаа зөв удирддаг, зээлийн эргэн төлөлтөө цаг хугацаанд нь хийдэг буюу санхүүгийн сахилга бат, боловсролтой байх нь чухал юм.
• Төгрөгт итгэх итгэлийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг хадгалах нь долларжилтоос хамгаална.
-Энэ бол түр зуурын гал унтраах арга хэмжээнүүдтэй адилгүй, урт хугацаа, тууштай бодлого шаардсан баримт бичиг. Зээлийн хүүд нөлөөлж буй хүчин зүйлсийг зөв аргаар багасгаж, урт хугацаанд тууштай буулгахад чиглэсэн тул үр өгөөжтэй.
Эх сурвалж: zgm.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?