| |
Нийслэлийн нутаг дэвсгэрт Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ажлын хэсгийн хамт Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт явуулж буй газрын зөрчил арилгах ажлын явцтай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Баянзүрх дүүргийн I, XXVI хороонд одоогийн байдлаар нийт гурван байршилд газрыг чөлөөлжээ. Тус дүүргийн I болон XV хороонд шинээр тавихаар төлөвлөж буй автозамын трасст өртсөн хэсэгт хаалт хийснийг чөлөөлж, замын ажил чөлөөтэй хийх боломжийг бүрдүүлжээ.
Дүүргийн III хороонд шинээр төлөвлөсөн хэсэгт авто болон явган хүний зам гаргаж, орц гарцыг нээжээ. Чингэлтэй дүүргийн хувьд нийт есөн байршилд газар чөлөөлөлтийг хийсэн байна. Үүнд, Чингэлтэй дүүргийн XVI хороо, 138 дугаар сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн урд авто зогсоол хийхээр төлөвлөсөн хэсгийн газрыг бүрэн чөлөөлж, тохижилтын ажлыг хийх боломжтой болгожээ. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжин газар чөлөөлөлтийн ажлыг цаг агаар хүйтрэхээс өмнө төлөвлөгөөний дагуу яаравчлан хийж, зөрчлийг арилгахгүй байгаа иргэн, аж ахуйн нэгжид шат дараатай шаардлага хүргүүлэхийг дүүргийн Газрын албаны холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?