![]() |
Хичээлийн жил, замын засвар үйлчилгээ, бүтээн байгуулалт хийгдэж байгаатай холбогдуулан үүссэн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор "Ачааллыг бууруулах ажлын хэсэг” хуралдаж хөдөлгөөн зохион байгуулалтын чиглэлээр тодорхой төрлийн саналуудыг солилцлоо. Тэр дундаа гол замын ачааллыг бий болгож байгаа Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний авто замын ачааллыг бууруулах саналыг тус ажлын хэсэгт танилцуулж, эдгээр саналуудаас шийдэгдэж ажлууд хийгдэж байна.
Эдгээр өөрчлөлүүдээс танилцуулж байна. Үүнд:
Өөрөөр хэлбэл зурагт үзүүлснээр иргэд Хүүхдийн ордны баруун хойд уулзварт урагш буюу зүүн гар тийн эргэх нөхцлийг бүрдүүлж байна. Ингэснээр иргэд ГХЯ-ын уулзвараар Олимпийн гудамж руу эргэж Шангри-Ла төвийн уулзвараар баруун эргээд Гэндэнгийн гудамжаар зорчиж, Хүүхдийн ордны уулзвараар Энхтайвны гүүр рүү эргэх боломжтой.
Уг хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор Нийслэлийн итээврийн газартай хамтран зөвшилцсөний үндсэн дээр Скайтел төвийн автобусны буудлыг Хүүхдийн ордны хойд талд шилжүүлэн байрлуулахаар боллоо.
Цаашлаад Багшийн дээдээс Яаралтай түргэн тусламжийн төв буюу 103 руу зүүн эргэх нөхцлийг бүрдүүлэх юм.
Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор бүрэн бүрэлдэхүүнээрээ, цаг наргүй ажиллаж байна. Иймд хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, замын хөдөлгөөнд хүлүээцтэй, зохицуулагчийн дохио зааврын дагуу оролцохыг уриалж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?