| |
Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороонд нүүрсний цооногт ажиллаж байсан дөрвөн иргэн хордож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, наймдугаар сарын 31-ний өдрийн 13.00 цагаас хойш нүүрсний уурхайд ажиллаж байсан хоёр хүн харагдахгүй байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 1-ний өдрийн 20.25 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Энэ дагуу тус дүүргийн Уул уурхайн аврах ангийн Аврах тусгай салбарын долоон алба хаагч, 11 метрийн гүн нүхэнд нүүрстөрөгчийн дутуу исэл /298 ppm/-д хордож нас барсан тус дүүргийн харьяат иргэн 14 настай эрэгтэй Д, 23 настай эрэгтэй О, 20 настай эрэгтэй Ц, 17 настай эрэгтэй М нарын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
эх сурвалж:ugluu.mnЗасгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?