| |
Налайх дүүрэгт иргэн Б-гийн сэргээн ашиглагдаж байгаа нүүрсний бичил уурхайн 35 градусын налуу амны 120 метрийн гүнд нурал үүсч хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдсан тухай дуудлагаар /11.16-ны өдрийн 04:07 цагт/ ОБЕГ, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах анги, НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаа, Мэргэжлийн хяналтын байгууллага, ЗДТГазраас нийт 80 алба хаагч ослын голомтод ажиллалаа.
35 градусын налуу малталттай, тунелын урт амнаас 140 метрийн гүн, өргөн нь 1.5 метр, зүүн гар тийш эргэсэн мөргөцөг нь 5 метрийн урт, малталтын улнаас тааз хүртэлх өндөр 1.65 метрийн далд уурхайн гүнээс 16:19 цагт эхний осолдогч болох тус дүүргийн харьяат иргэн О /47 настай, эрэгтэй/, 18:14 цагт хоёрдахь осолдогч болох тус дүүргийн харьяат иргэн Э /28 настай, эрэгтэй/ цогцсыг гаргав.
Аврагчид өглөөний 04:00 цагаас эхлэн нийт 14 цагийн турш ажиллаж осолдогчдыг нурлаас гарган тус дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өглөө.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?