![]() |
Тодруулбал МАХН-ын байр болох СБД-ийн 1 дүгээр хороонд байрлах "Империал Гоулд” ХХК-ийн өмчлөлийн байрыг МАХН-ын дарга Н.Энхбаяр залилан мэхлэх аргаар авсан хэмээн буруутгажээ.
Ингэж буруутгах болсон шалтгаан нь гэвэл тус байрны эзэмшигч АНУ-ын иргэн А.Генсбургтэй 1.5 сая ам.доллараар худалдан авахаар тохиролцож үлдэгдэл нэг саяыг нь өнөөг хүртэл төлөөгүй учир А.Генсбург их хэмжээний хохирол учруулсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг үүссэн нь тодорхой болсон гэх.
Харин хуулийн байгуулагынхан Н.Энхбаярыг улсын хилээр гарах эрхийг хязгаарласан гэх мэдээлэл тараад байгаа билээ. Эх сурвалжууд энэ мэдээллийг үгүйсгэхгүй байгаа ч Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар болон АТГ хоёр тусдаа хэргээр шалгаж буй гэдгийг л одоогоор хэлж байгаа юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?