| |
"Токио 2020” олимпийн наадмын хөтөлбөрт сагсан бөмбөгийн 3х3 төрөл багтсан. Энэ төрлөөр Монголын сагсчид олон улсад өндөр амжилтыг үзүүлж байгаа билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2018.06.06/ сагсан бөмбөгийн 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзаж, амжилт хүслээ. Багийн спортын төрлөөр өндөр амжилт үзүүлж, цаашлаад олимпийн наадамд оролцохын тулд бүхий л боломжоо дайчилж байгаа шигшээ багийн тамирчдыг шат дараатай дэмжин ажиллана гэдгээ Ерөнхийлөгч илэрхийлжээ.
Монголын сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг 2018 он гарснаас хойш Дэлхийн гран-при тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртэж, шагналт дөрөвдүгээр байранд хоёр удаа шалгарчээ. Мөн Ази тивийн дэд аварга болж, U23 насны Дэлхийн үндэстнүүдийн лигийн тэмцээнээс хошой алтан медаль аваад байна.
Мөн 3х3 төрлийн дэлхийн сүүлийн чансаанд Монголын эрэгтэй баг тав, эмэгтэй баг дөрөвдүгээр байранд орж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт эрэмлэгджээ.
ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Филипин улсад ирэх баасан гаригт эхэлнэ. Монголын баг 'С' хэсэгт Канад, ОХУ, Бразил, Филиппинийн шигшээ багтай бөгөөд http://www.fiba.basketball/3x3WC/2018/games сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?