![]() |
Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх явцад зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбогдуулан уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.7 дахь хэсгийг үндэслэн дээрх хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Төслийн нэрний "итгэмжлэл” гэсэн нэр томьёог Иргэний хуулийн төлөөллийг хэрэгжүүлэхтэй холбогдсон "итгэмжлэл”-ээс ялган "тохирлын үнэлгээний итгэмжлэл” болгож өөрчлөхтэй холбогдуулан бусад хуульд уг хуулийн нэрийг эшлэл авсан заалтуудыг өөрчлөхөөр хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Байнгын хороо санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?