| |
Өчигдөр буюу 11 дүгээр сарын 21-нд Ираны ерөнхийлөгч Роухани, "Исламын улс" бүлэглэлийг бүрэн устгасан хэмээн зарлалаа.
Роухани Ираны ард түмэндээ хандан телевизээр хэлсэн үгэндээ "Ираны Исламын хувьсгалт гвардийн дээд командлагч Солеймани мөн өдөр Ираны дээд удирдагч Али Хаменейд "Исламын улс" бүлэглэлийг бүрэн устгасан" гэж мэдээлсэн гэжээ.
Ираны Исламын Гвардийн албаны сайтад энэ албан мэдээг нийтэлжээ. Албан мэдээнд тэмдэглэхдээ "Ираны илгээсэн цэргийн зөвлөхүүд "Исламын улс" бүлэглэлийг устгах байлдаанд асар их үүрэг гүйцэтгэсэн" гэсэн байна.
Мөн "Иран "Исламын улс" бүлэглэлд цохилт өгөх олон улсын терроризмын эсрэг нэгдсэн ажиллагаанд оролцож, Ираны цэргүүд Ирак, Сирийн ард түмэнтэй мөр зэрэгцэн байлдаж, "Исламын улс" бүлэглэлийн Сири дэх эцсийн түшиц газар Абукамелийг чөлөөлж, терроризмын эсрэг нэгдсэн үйл ажиллагаа эцсийн ялалт байгууллаа" гэжээ.
Олон улсын эх сурвалжийн мэдээллээр "11 дүгээр сарын 21-нд Иракийн ерөнхий сайд Абади: Лаво сууринг чөлөөлснөөс хойш Иракийн арми цэрэг дайны хувьд "Исламын улс" бүлэглэлийг бүрэн устгалаа" гэжээ.
Мөн Сочид ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзсан Сирийн ерөнхийлөгч Башар Асад "Засгийн газрын цэрэг улс орныхоо 99 хувийг хяналтандаа аваад байна" гэж мэдэгдсэн юм.
М.Баяр
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?