| |
Өчигдөр Америкийн төрийн департаментаас мэдэгдэл хийлээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон энэ сарын 22-нд Вашингтонд "Исламын улс" бүлэглэлд цохилт өгөх олон улсын холбооны сайд нарын хурлыг даргалан хуралдуулж, цохилт өгөхөө түргэтгэх үйл ажиллагааны төлөвлөгөөг авч хэлэлцэх болно гэжээ.
АНУ-ын төрийн департаментын мэдэгдэлд тэмдэглэхдээ ""Исламын улс" бүлэглэлд цохилт өгөх холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар болон өндөр албан тушаалтнууд хуралд оролцох болно. Энэ бол тус холбооны анхдагч бүгд хурал юм" гэсэн байна.
Мэдэгдэлд "Исламын улс" бүлэглэлд цохилт өгөх ажиллагаа чухал шатандаа орсон тул дараагийн шийдвэрлэх үе шатанд цэрэг дайн, банк санхүү, сурталчилгаа зэргийг авч хэлэлцэх болно гэсэн аж.
М.Баяр
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?