| |
"Бурхан багшийн айлдвар: Монгол ганжуурын судалгаа” сэдэвт олон улсын хурал өнөөдөр эхэллээ. ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд болж буй уг хуралд дотоод, гадаадын 36 ганжуур судлаачын илтгэлийг хэлэлцүүлэх юм. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс 2015-2017 онд хэрэгжүүлж буй "Монголчуудын эртний оюуны өв Ганжуур, Данжуур судруудыг орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлэх их хөтөлбөрийн суурь судалгаа” төслийн хүрээнд энэ хурлыг зохион байгуулж байгаа юм. Бурханы шашны их хөлгөн судар Монгол бичмэл, дармал Ганжуурын түгэн дэлгэрсэн байдал, орчуулга, хөрвүүлгийн тухай шинэ мэдээ баримтуудыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, Монгол Ганжуурыг түүх, гүн ухаан, хэл шинжлэл, уран зохиолын үүднээс судалсан үр дүнгээр сэдвийн судалгааг баяжуулах, судалгааны цар хүрээг тэлж өргөжүүлэх, олон улсын эрдэмтдийн хүчин чармайлтыг нэгтгэн цогц судалгаа явуулах нь хурлын гол зорилго юм.
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, Үндэсний номын сан, МБШТөв Гандантэгчэнлин хийд, Эрдэм соёлын хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей хамтран зохион байгуулж байгаа ажээ.
"Бурхан багшийн айлдвар: Монгол ганжуурын судалгаа” сэдэвт олон улсын хуралд:
"Бурхан багшийн айлдвар: Монгол ганжуурын судалгаа” олон улсын хурлын хүрээнд маргааш 14.00 цагт Үндэсний номын санд "Зарлиг эрдэнийн монгол соёл” үзэсгэлэн, 15.00 цагт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд "Монголчуудын Ганжууртай холбоотой ном бүтээлийн өв” үзэсгэлэнгүүдийг үзэгчдийн хүртээл болгоно.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?