Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
|
ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ МӨРӨӨ ГАРГАХ ЗАН ҮЙЛ
Бичсэн:
tonshuul
2015/02/16/, 17:43
Tweet
Монголчуудын зүг чигийн бэлгэдэл бол нэн эртний байгалийн шүтлэгээс улбаатай. Дөрвөн зүг, дөрвөн зовхис буюу "дөрвөн зүг найман зовхис” хэмээн хэлж заншсан зүг чигийг бэлгэдэл болон 12 жил, 28 од лугаа хамтатгасан бондхорол хэмээх зурагт дүрслэл бол бүр бөө мөргөлийн зан үйлээс улбаатай билээ. Бондхорол гэдэг нэрнээсээ л ил тодорхой харагддаг. Бондхорло нь төвд үг бөгөөд "бон” нь бонбо (bon po/), до (gto/) нь засал хорло (‘khor lo/) нь хүрд гэсэн үг бөгөөд хамтатгаваас "бонбын заслын хүрд (bon gto ‘khor lo/)” гэсэн үг ээ. Энэхүү найман зүгийг хөлөл гэнэ. Монголчуудын найман суудлын зан үйл нь бонбын шашнаас гаралтай бөгөөд Бурханы шашин монгол оронд дэлгэрэх явцад улам агуулга нь дэлгэр болж шашин соёлын гүн гүнзгий агуулгатай болжээ. Чингээд найман зүг буюу найман суудал нь арга, билиг таван махбодын харилцаагаар зохицуулагддаг болжээ.
Монголчуудын зүг чиг нь баруун, зүүнээрээ ялгатай байдаг. Баруун талын халхууд буюу ойрад монголчууд нар урдаас гарна хэмээх үздэг. Харин төв халхууд наран зүүнээс мандна гэх тул тэдний зүг чигийн баримжаа бүтэн ерэн градусын зөрөөтэй байдаг. Чингэж хоёр янзаар зүг чигийн баримжааг гаргах боловч зүгүүдийн махбод ба арга билгийн харьцаа тэргүүтэнд зөрөх зүйл үгүй. Энэ нь "Зүгийн хөлөл зүг лүгээ тохирно. Завсрын хөлөл шороо болой” гэсэн томъёоллоор таван зүйл махбодад хуваагдддаг. Тэр таван зүйл махбод нь могой, морь буюу гал махбодтой урд (баруун Монголын баруун зүг) зүг, бич, тахиа буюу баруун (баруун Монголын хойт зүг) зүг нь шороон махбодтой, гахай, хулгана буюу хойт (баруун монголчуудын зүүн) зүг нь усан махбодтай, бар, туулай буюу зүүн (баруун Монголын урд зүг ) зүг модон махбодтай бөгөөд зовхист орших хонь, нохой, үхэр, луу жилүүд нь шороон махбодтой болно. Махбодын энэхүү харгалзааг арван хоёр жилийн амин махбод гэж хэлэх нь ч буй.
Монголчуудын байнгын хэрэглээ болсон эсгий гэр нь тэр чигээрээ наран цаг мөн бөгөөд зүг чигийн гол бэлгэдэл болдог. Гэрээ нар уруу буюу могой морины амин зүгт хандуулан барьдаг.
Чингээд баруун хатавчнаас нар зөв тойруулан зэргэмжээр морины эдлэл, хэрэглэл, чигээ, лимбэ морин хуур (баруун монголд бол цуур, икл, товшуур) тэргүүтэн хөгжмийн зэмсэг, дээл хувцас хийгээд нум, саадаг, буу зэвсэг, зодог шуудаг, далллагын сав тавьж хойморьт хийморь, сүлдийг дээш татагч бурхан тахил, ном судраа тавьж байруулаад зүүн тийш зэргэмжээр айраг, архи, дарс, заслын зэмсэг, зүү утас зэрэг үйлийн хэрэглэл, идээ будаа, аяга шанага дараалсаар зүүн урд хатавчны тус газар саалийн хувин, сав суулга тэргүүтэн цагаан идээний хэрэгсэл байрладаг. Эдгээр байрлал бол бас л зүг чигийн бэлгэдэл бөгөөд арга, билиг таван махбодын сургаал онолтой шууд холбоотой байдаг билээ.
Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлаач мөрөө гаргах зан үйлийг хийнэ. Тэр үес хот айлын ахлаачид өрх бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болох нь буй. Ахлаач бээр нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морь хүлгэлэн цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд эзэн сүлдэнд мөргөж, буян хишигийн зүгээсээ гэр үрүүгээ хандан ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ашиг хонжлого, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай байдаг. Зүг мөрөө гаргангаа хийдэг нэгэн зан үйл нь жилийн цээр гаргах дом засал байдаг.
Монголчууд бүгд эсгий гэртээ малжин амьдарч байсан тэр эрт цагт ихээхэн сонирхолтой дом засал хийж байсан гэдэг.
Галд суусан хүмүүн нэгэн шанага галын цогийг авч гэрээсээ зүүн өмнө зүг есөн ес наян нэгэн алхам газар нүх малтаж булаад урд талаасаа буцаж ирнэ.
Шороонд суусан хүмүүн гэрийн хүрээний шорооноос нэгэн хэсгийг авч баруун зүг чиглэн мөн есөн ес наян нэгэн алхам газар очиж овоолон асгаад, баруун урдаас эргэж ирнэ.
Төмөрт суусан хүмүүс есөн хэсэг төмрийн үртэс өөдөс авч гэрээсээ баруун урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар цацаад баруун талаасаа ирнэ.
Огторгуйд суусан хүмүүс хөх бөс даавууны өөдөс, цуудсыг модон торгож бариад гэрийн зүүн хойт зүгрүү есөн ес наян нэгэн алхам газарт хатгаад баруун хойноосоо ирнэ.
Усанд суусан хүмүүс нэг аяга ус авч гэрээсээ зүүн тийш есөн ес наян нэгэн алхам газарт цацаад гэрийн хойноос ирнэ.
Ууланд суусан хүмүүс гэрээсээ баруун хойт зүгрүү гарч есөн ес наян нэгэн алхам газар хэсэг чулуу овоолж, зүүн хойноос ирнэ.
Модонд суусан хүмүүс таван зүйлийн өнгийн даавууны өөдөс, цуудсыг утсаар хэлхэж гэрийн хойт зүгт есөн ес наян нэгэн алхам газар бут сөөгөнд уяад гэрийнхээ зүүнээс хойноос ирнэ.
Хийд суусан хүмүүс шувууны өд тэргүүтэн хөнгөн хийсдэг эдийг авч гэрийнхээ урд зүгт есөн ес наян нэгэн алхам газар очиж хийсгээд зүүн урдаас ирдэг байсан ажээ.
Хожуу бурхны шашин дэлгэрч, нүүдэлчдийн дунд хийд, дацан тэргүүтэн суурин газрууд буй болсон үед энэхүү дом заслыг хийх аг тарнийн арга ч буй болжээ. Бас суудлын махбодоос хамааруулж хийх тэр махбодын засал нь галд суугсад гал гаргадаг, модонд суугсад мод хугалж хөдөлгөдөг, төмөрт суугсад төмрийн үртэс хаядаг, усанд суугсад ус, цасны дээгүүр гардаг, харин шороо, огторгуй, уул, хий хэмээх дөрвөн зовхисын хөлөлд суугсад чулуу, шороо хөдөлгөж, салхинд цаас хийсгэх тэргүүтнээр өөрчлөгджээ.
Огт өөрчлөгдөөгүй зүйлс нь хийморийн зүг рүү гарч, буян хишгийн зүгээс ирдэг тэр уламжлал юм. Бас зүг чиг нь зурхайн махбодын онолоор баяжигдаж, тухайн морилон ирж буй шинэ жилийн амин махбод руу хар нохойн ам хардаг хэмээн сэтгэж, тэр зүгтэй тухайн бодагалын цог хийморийн зүг таарч байвал хар нохойн амнаас цээрлэж эмх хэмээх өөр нэгэн сайн зүг рүүгээ мөрөө гаргадаг ёс журам тогтжээ.
Мөр гаргах зан үйл тэргүүтэн эдүгээ бараг бүх нийтийн анхаардаг зүйл болсон тул энд олныг эс нуршив.
ЖИЛИЙН БҮХ ХАРШИЙГ ЗАСАН МӨРӨӨ ГАРГАХ ЁСОН
1. Билгийн тооллоор 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113 настай эрчүүд, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117 настай эмэгтэйчүүдийн зүүн урагш гараад, гал махбодын засал болгон, галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, гал гаргаад (шүдэнз зурж хаях зэргээр) урдаас ирнэ.
2. Билгийн тооллоор 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114 настай эрчүүд, 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108, 116 настай эмэгтэйчүүд баруун тийш гараад, шороон махбодын засал болгон, шороо чулуу хөдөлгөн, агаарт цаас хийсгэн, салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж баруун урдаас ирнэ.
3. Билгийн тооллоор 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99, 107, 115 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүдийн хийморь махбодын зүг рүү энэ жилийн хар нохойн ам харж буй тул тэр зүг рүү гарахыг цээрлэн, зүүн хойт зүг рүү гарч, төмөр махбодоос үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөр хөдөлгөөд баруунаас ирнэ.
4. Билгийн тооллоор 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108, 116 настай эрчүүд, 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114 настай эмэгтэйчүүд зүүн хойш гаран огторгуй махбодын засал болгон агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөөд, салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж, баруун хойноосоо ирнэ.
5. Билгийн тооллоор 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117 настай эрчүүд, 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113, 121 настай эмэгтэйчүүд зүүн тийш гарч, усан махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, цас, усан дээгүүр гараад, хойноос ирнэ.
6. Билгийн тооллоор 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 110, 118 настай эрчүүд, 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 104, 112, 120 настай эмэгтэйчүүд баруун хойш гаран салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, шороо чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгээд, зүүн хойноос ирнэ.
7. Билгийн тооллоор 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95, 113, 121 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд хойшоо гарч модон махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, мод хөдөлгөөд зүүн зүгээс ирнэ.
8. Билгийн тооллоор 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 114 настай эрчүүд, 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 120 настай эмэгтэйчүүд урд зүг рүү гарч, салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, шороо чулуу хөдөлгөөд, зүүн урдаас ирнэ.
МӨР ГАРГАХДАА УНШИХ ТАРНИ НЬ:
1. Энэ жил гал хөлөл дээр суусан билгийн тооллоор 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97 настай эрчүүд, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93 настай эмэгтэйчүүд Цагаан сарын шинийн нэгний өглөө "Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа”
2. Энэ жил шороо хөлөл дээр суусан билгийн тооллоор 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98 настай эрчүүд, 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100 настай эмэгтэйчүүд цагаан сарын шинийн нэгний өглөө "Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа”
3. Энэ жил төмөр хөлөл дээр суусан билгийн тооллоор 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд Цагаан сарын шинийн нэгний өглөө "Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа”
4. Энэ жил огторгуй хөлөл дээр суусан билгийн тооллоор 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100 настай эрчүүд, 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98 настай эмэгтэйчүүд Цагаан сарын шинийн нэгний өглөө "Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа”
5. Энэ жил ус хөлөл дээр суусан билгийн тооллоор 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93 настай эрчүүд, 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97 настай эмэгтэйчүүд Цагаан сарын шинийн нэгний өглөө "Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа”
6. Энэ жил уул хөлөл дээр суусан билгийн тооллоор 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94 настай эрчүүд, 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96 настай эмэгтэйчүүд Цагаан сарын шинийн нэгний өглөө "Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа”
7. Энэ жил мод хөлөл дээр суусан билгийн тооллоор 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд Цагаан сарын шинийн нэгний өглөө "Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа”
8. Энэ жил хий хөлөл дээр суусан билгийн тооллоор 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96 настай эрчүүд, 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94 настай эмэгтэйчүүд Цагаан сарын шинийн нэгний өглөө "Ум базар падма мамаа бизаяа суухаа” тарнийг уншина.
Мөрөө гаргахдаа "Ялж Төгс Нөгчсөн Түүнчлэн Ажирсан Дайныг Дарсан Үнэхээр Туулсан Бурхан өдрийн тоо, гүйгч од, өнийн хаанаа мөргөмүй. Ум агаа. ни ни. га ни. а жи лаа. ман даа лээ. ман даа лээ. ма ей суухаа. Өдөр болгон буян болой. Гүйгч одон бүгд сайн болой. Дайныг Дарсан бүгд цувралаас хагацсан. Бурхан бүгд рид хувилгаан ихтэй. Үнэн хийгээд үнэн үг эдгээр бээр гариг, одон, өдрийн муу гэм бүгд амирлах болтугай. Санасан хэрэг бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай” хэмээн өгүүлвээс "Гариг, од, өдрийн муу гэм бүгд амирлах болой" хэмээн номлосон болой. Учир иймд цагаан сарын шинийн нэгэнд жил, сар, өдөр, цаг хийгээд бусад жил орох, мэнгэ голлох, суудал давхарлах тэргүүтэн махбодын харш нөлөөнд орохгүй хэмээн сэтгэж, дээрхи номыг уншин, бясалгаваас ач тус, адис жинлав нь сэтгэшгүй хэмээн өмнийн мэргэд чухалчлан айлдсан болой.
Нэгэн зүйл. Төрсөн билгийн жил хийгээд насаа зөв тогтоох арга
Аргын оныг билгийн жилд, билгийн жилийг аргын онд шилжүүлэхэд доорхи хүснэгтийг ашиглана. Хүснэгтэд буй тоонууд нь жарны доторхи жилийн дугаар болно.
Тэр дугаар нь тухайн жил болон түүний махбода хоёрын уулзвар дээр буй.
Жарны тооллын билгийн жилийг аргын онд шилжүүлэх арга
Одоо билгийн жилийг хүснэгт ашиглан аргын онд шилжүүлэх хялбар аргыг зохиоё.
Жарны дугаарыг a, жилийн дугаарыг b, билгийн жилд харгалзах оныг о үсгээр тэмдэглэе.
Билгийн жилийг аргын онд шилжүүлэх томъёо нь:
o=1026+(a-1)*60+b болно.
Жишээлбэл: XYI жарны гал морин жилийг аргын онд шилжүүлье. Жарны дугаар нь a=16, Хүснэгтээс харвал гал морин жил нь b=40
o=1026+(a-1)*60+b=1026+(16-1)*60+40=1026+900+40=1966
буюу 1966 он болж байна.
Аргын оныг жарны жилд шилжүүлэх арга
Одоо аргын оныг билгийн жилд шилжүүлэх аргыг зохиоё.
Тухайн аргын оноос 1026-г хасч, гарсан ялгаврыг 60-д хуваасны бүхэл үлдэгдэл нь олох билгийн жилийн дугаар бөгөөд ногдвор дээр 1-ийг нэмбэл олох билгийн жилийг харъяалах жарны дугаар гарна. Хүснэгтэд буй дугаараар билгийн жил хийгээд түүний махбодыг олно.
1962 оныг билгийн жилд шилжүүлье.
1962-1026=936. 936:60=15(36). 36 нь билгийн жилийн дугаар. Хүснэгтээс харвал 36 дугаартай жил нь усан бар байна. 15+1=16. усан бар жилийг харъяалах жарны дугаар 16 буюу 1962 он нь XYI жарны усан бар жил болж байна. Дээрхи хоёр аргаар төрсөн жилээ олж болно.
Төстэй мэдээллүүд
Монгол одон зурхайн тоолол ба “галзууруулагч” хэмээх модон хонин жилийн төлөв байдал
2015/02/16, 17:50
Шинэлэх ёсон
2015/02/12, 10:05
Шинэ зуун ба хэлбэрийн баяр
2015/02/11, 09:19
Алтай констракшны “үхлийн авс”-ууд хүний амь авч одсоор байх уу
2015/02/10, 17:38
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:
*
Илгээх
Төмөр замын агентлаг байгуулахыг дэмжлээ
59
|
0
|
2025/01/08, 11:57
Засгийн газар хуралдаж байна
59
|
0
|
2025/01/08, 11:07
Австралид нийт 241 км урттай 16 төлбөртэй авто зам байдаг
56
|
0
|
2025/01/08, 10:59
Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана
187
|
0
|
2025/01/07, 21:29
Мөрдөн шалгах хэлтсээс 6 объектод нэгжлэг хийв
183
|
0
|
2025/01/07, 14:35
"Алдагдалтай ажилласан төрийн өмчит компаниудыг татан буулгана"
194
|
0
|
2025/01/07, 12:20
Б.Энхтайван: Хүүхдийн ханиад, томуу хүндэрвэл тархи хавагнаад амьсгал, зүрх зогсох аюултай
328
|
0
|
2025/01/06, 13:44
Голомт банк 50 сая ам.долларын ногоон бонд гаргалаа
350
|
0
|
2025/01/06, 10:20
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Туулын хурдны замын төслийн ажилтай танилцлаа
327
|
0
|
2025/01/06, 09:54
Эвийн хүчинд бадарсан хөгжил цэцэглэл
416
|
0
|
2025/01/05, 22:06
Сансрын мөрөөдөл
367
|
0
|
2025/01/05, 22:02
Хятад 116 төслийг дэмжиж, ухаалаг хөдөө аж ахуй ”хурдацтай” хөгжиж байна
359
|
0
|
2025/01/05, 22:00
Дэлхийг гэрэлтүүлэх ”Аз жаргалын зам”
360
|
0
|
2025/01/05, 21:57
Хятад улс визгүй нэвтрүүлэх бодлогуудыг бүрэн хөнгөлөлттэй хэрэгжүүлж байна
289
|
0
|
2025/01/05, 21:55
Макао ”Нэг улс хоёр систем”-ийн амьжиргааны хүчийг харууллаа
255
|
0
|
2025/01/05, 21:52
Гэрээсээ мал хариулах боломжтой уу?
243
|
0
|
2025/01/05, 21:49
Цөлжилтийг зассан ”Хятадын жор” \5\
129
|
0
|
2025/01/05, 21:46
Мяндсан ширхэг гялтганаж “ноолуурын төв”-г дуурьсуулна
116
|
0
|
2025/01/05, 21:38
Айраг, тараг чимчигнэж “сүүний хөнөг”-ийг бялхуулна
108
|
0
|
2025/01/05, 21:36
Ерөнхий сайд 2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай албан даалгавар гаргалаа
297
|
0
|
2025/01/04, 16:04
“Хувьсал” продакшны “Аминч” киноны гол дүрд реппер ThunderZ тогложээ
364
|
0
|
2025/01/03, 14:30
Голомт банкны менторшип хөтөлбөрт хамрагдан, борлуулалтын орлогоо өсгөжээ
|
0
|
2025/01/02, 13:51
Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа
610
|
0
|
2025/01/01, 10:43
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
734
|
0
|
2024/12/31, 09:53
Голомт банк нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно
1101
|
0
|
2024/12/28, 13:35
"АI технологи, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилтийг бүх салбарт хийх шаардлагатай"
1093
|
0
|
2024/12/28, 13:23
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд хуримтлагдсан ашгийг иргэд хүртэж эхэллээ
1102
|
0
|
2024/12/28, 12:56
Голомт банк оны шилдэг ААН-ээр тодорч, “Мөнгөн Меркури” цом хүртлээ
|
0
|
2024/12/28, 12:41
Хэний ч хөдөлгөж зүрхлээгүй ураны төсөл Л.Оюун-Эрдэнийн үед л хэрэгжих нь дээ
1162
|
0
|
2024/12/27, 20:59
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ мега төслүүд гацсан шалтгааныг гадны тусгай албадын нөлөөлөлтэй холбоотой гэв
682
|
0
|
2024/12/26, 13:16
Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлснээр ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000 ам.долларт хүргэх ач холбогдолтой
|
0
|
2024/12/25, 18:48
Компаниуд Z үеийнхнийг ажилд аваад удалгүй халж байна
1115
|
0
|
2024/12/24, 21:36
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа Монголын археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа
996
|
0
|
2024/12/24, 17:48
БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ
907
|
0
|
2024/12/24, 16:31
Голомт банк “Great place to work - Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа
832
|
0
|
2024/12/24, 09:54
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
1353
|
3
|
2024/12/20, 17:41
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495 тэрбум төгрөг төвлөрч энэ нь иргэн бүрийн дансанд 135 мянган төгрөгийн хадгаламж үүссэн гэсэн үг
1250
|
0
|
2024/12/20, 12:18
Чандаган цагаан морины магтаал
1270
|
0
|
2024/12/19, 19:36
Үүлэн цэнхэр хангай
1241
|
0
|
2024/12/19, 19:33
Зуръя чамайгаа
1165
|
0
|
2024/12/19, 19:29
Дүүрэн баярлая
933
|
0
|
2024/12/19, 19:25
Үйтэн хуар
847
|
0
|
2024/12/19, 19:22
Малчин ардын сэтгэл
829
|
0
|
2024/12/19, 19:18
Хан тэнгэр Алшаа
842
|
0
|
2024/12/19, 19:09
Овоон дээрх уулзалт
773
|
0
|
2024/12/19, 19:00
Хөлөнбуйрын тал нутаг
292
|
0
|
2024/12/19, 18:53
Эх орноосоо урвасан гэх З.Санждоржийг шүүх хурал 3 дахиа хойшиллоо
285
|
1
|
2024/12/19, 18:47
Хун галуу
145
|
0
|
2024/12/19, 18:47
Сайхан Мунийн нутаг
154
|
0
|
2024/12/19, 18:39
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
180
|
0
|
2024/12/19, 15:23
ИМАРТ ДРАГОН салбарын нээлтийн урамшуулал зарлагдлаа
211
|
0
|
2024/12/19, 13:11
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай
1100
|
0
|
2024/12/13, 14:51
Ч.Номин сайд бусдын уран бүтээлийн нэрийг барьж худал ярьжээ
1065
|
2
|
2024/12/12, 22:37
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо
1091
|
0
|
2024/12/12, 13:47
Хүүхдийн сүрьеэгийн оношилгоонд өтгөний сорьцод шинжилгээ хийх аргыг нэвтрүүлэх шаардлагатай байна
1060
|
0
|
2024/12/12, 13:32
Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үнэгүй мэс засал хийж байна
1149
|
0
|
2024/12/11, 21:31
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа
1201
|
0
|
2024/12/11, 10:21
Конго улсад үл мэдэгдэх ханиадны улмаас 79 хүн нас баржээ
1198
|
0
|
2024/12/10, 15:37
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ
1286
|
0
|
2024/12/10, 11:46
Имарт (Скай Хайпермаркет ХХК) болон МҮХАҮТ, Голомт банк хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин ажиллах гурван талт санамж бичиг байгууллаа
1300
|
1
|
2024/12/09, 20:29
Өвлийн улс төр: Д.Энхтүвшин, Ж.Баярмаа нар яагаад "попров", цаашид парламентын хүч нүүрсний хэрүүл, Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн зориулагдах вэ
1277
|
0
|
2024/12/09, 13:22
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ
461
|
0
|
2024/12/09, 09:13
У.Цэвэгмэд: Таваас дээш насны хүүхдүүд маш хүнд хатгалгааны өөрчлөлттэй ирж байна
558
|
0
|
2024/12/07, 19:44
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна
340
|
2
|
2024/12/07, 13:55
ЭКСПОРТ СҮҮЛИЙН 10 ЖИЛД: Төмөр замгүйгээс болоод гаргаж чадаагүй 232 сая тонн нүүрсээ ЭКСПОРТОЛСОН бол өдийд нийтдээ 600 гаруй сая тонн нүүрс зарах байжээ
503
|
0
|
2024/12/06, 14:36
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ
266
|
0
|
2024/12/06, 12:24
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай
173
|
0
|
2024/12/06, 10:49
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчид бараалхав
168
|
0
|
2024/12/06, 10:06
Ерөнхий сайдыг Араб руу нистэл “минажуулсан”-ны нууц буюу Хятадын талаас баримт бичгүүд олдож эхэллээ!
266
|
1
|
2024/12/05, 21:18
Саудын Араб Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх сонирхолтой байна
181
|
0
|
2024/12/05, 20:58
Имарттай хамтдаа хөгжье!
156
|
0
|
2024/12/05, 20:37
Голомт банк олон улсын зах зээлд дахин 100 сая ам.долларын бонд гаргалаа
167
|
0
|
2024/12/05, 11:13
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, говийн бүс нутагт усан хангамжийг сайжруулна
173
|
0
|
2024/12/05, 09:56
Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого”
254
|
0
|
2024/12/04, 17:29
Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
168
|
0
|
2024/12/04, 17:00
Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийхэд Монгол Улс бэлэн байна
206
|
0
|
2024/12/04, 14:19
Саудын Арабтай эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ
162
|
0
|
2024/12/04, 13:34
Super Junior хамтлагийн И Тыг "Би Солонгосчуудаас айдаг" гэв
276
|
0
|
2024/12/04, 13:27
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзжээ
208
|
0
|
2024/12/04, 10:44
Голомт банк, LIME виртуал оператор хамтран Natur Bucks клубийг дэмжин ажиллаж байна
188
|
0
|
2024/12/03, 18:09
Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1
68783
|
56
|
2017/03/07, 10:00
Гулгаа массажийг сурвалжилсан нь
58429
|
14327
|
2015/02/13, 14:34
Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг
49955
|
7080
|
2015/03/06, 10:19
Ким Жон Уны тухай 17 баримт
46367
|
15701
|
2015/05/15, 12:11
МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё
41497
|
12
|
2018/06/08, 11:35
Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ
36259
|
8920
|
2015/02/18, 21:47
Монгол бичиг сурах амархан
35932
|
1
|
2015/09/10, 19:58
Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан
30941
|
6842
|
2015/02/13, 14:48
Сонирхлын зурхай 12 орд
30426
|
4185
|
2015/04/06, 12:35
СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ
29137
|
0
|
2015/04/13, 16:27
Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?
22649
|
1
|
2015/05/15, 13:51
Онгон охины шинж тэмдэг
21463
|
0
|
2015/03/23, 09:21
Найман аймаг
21422
|
1
|
2015/06/13, 22:26
Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг
20821
|
1
|
2015/05/12, 12:50
Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна
20382
|
11
|
2016/09/22, 09:18
Секси Монгол охидын сельфи
19390
|
1
|
2015/03/22, 17:37
Чамд дурласан залуугийн 20 шинж
18740
|
0
|
2015/03/19, 14:16
Элэгний эм ОНИГОО
18426
|
123
|
2015/02/10, 10:04
Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан
17835
|
4
|
2015/03/25, 11:01
СЕКС ОНИГООНУУД
17787
|
0
|
2016/04/20, 13:27
ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ
17774
|
0
|
2015/03/13, 10:46
Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
17422
|
737
|
2015/03/03, 12:29
Далай ламын сургаал
17147
|
0
|
2015/03/04, 14:37
Ардын бор эмчилгээ
16698
|
1
|
2015/09/07, 15:48
Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ
16525
|
303
|
2015/03/22, 17:40
Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!
16443
|
0
|
2020/05/29, 10:50
Хятад-Монголын олон улсын худалдааны хот
16423
|
0
|
2023/11/14, 17:18
Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа
16398
|
1777
|
2015/04/16, 10:44
Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?
16101
|
0
|
2016/03/03, 10:49
Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...
15996
|
2
|
2017/03/10, 15:50
БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР
15959
|
0
|
2019/02/25, 15:12
“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ
15896
|
11
|
2018/01/26, 23:22
АЗ ЖАРГАЛЫН ХУЛС
15477
|
0
|
2015/08/29, 15:32
Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга
15436
|
0
|
2015/07/06, 16:56
Хайрын тухай хөгжилтэй сонжоо
15189
|
0
|
2015/05/04, 12:21
ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ
15177
|
0
|
2015/08/29, 14:17
Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив
15050
|
0
|
2019/09/14, 23:21
Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ
14906
|
47
|
2017/03/23, 10:03
Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?
14884
|
0
|
2016/07/18, 15:11
Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг
14857
|
0
|
2015/03/06, 14:17
Сүбээдэй баатар
14789
|
0
|
2016/04/03, 22:30
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж
14748
|
0
|
2021/06/22, 12:44
Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо
14474
|
1112
|
2015/04/02, 09:04
Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна
14424
|
5
|
2019/01/23, 15:40
Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд
13954
|
1900
|
2015/04/18, 15:43
"Цагаан Сар"-ын тухай
13898
|
0
|
2015/02/21, 11:08
10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна
13493
|
0
|
2020/01/07, 12:03
БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна
13469
|
19
|
2021/06/30, 20:29
Хятад хэл сурах уу? Маш хялбар арга
13347
|
0
|
2015/11/12, 14:32
Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо
13320
|
11
|
2020/03/03, 19:19
Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов
13141
|
0
|
2023/05/23, 11:08
УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ
13138
|
3
|
2015/08/29, 14:33
Шар сүүний нууц бэлдмэл
12964
|
1
|
2015/06/27, 14:30
Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна
12916
|
0
|
2021/06/28, 16:30
Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+
12883
|
0
|
2015/02/11, 09:03
Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…
12685
|
1811
|
2015/05/12, 13:03
Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/
12645
|
0
|
2015/03/11, 10:04
Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой
12493
|
1345
|
2015/05/15, 10:59
Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ
12491
|
0
|
2015/03/23, 09:37
Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан
12265
|
1355
|
2015/05/08, 10:21
Ким Жон Уны тухай 17 баримт
46367
|
15701
|
2015/05/15, 12:11
Гулгаа массажийг сурвалжилсан нь
58429
|
14327
|
2015/02/13, 14:34
Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ
36259
|
8920
|
2015/02/18, 21:47
Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг
49955
|
7080
|
2015/03/06, 10:19
Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан
30941
|
6842
|
2015/02/13, 14:48
Сонирхлын зурхай 12 орд
30426
|
4185
|
2015/04/06, 12:35
Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд
13954
|
1900
|
2015/04/18, 15:43
Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…
12685
|
1811
|
2015/05/12, 13:03
Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа
16398
|
1777
|
2015/04/16, 10:44
Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан
12265
|
1355
|
2015/05/08, 10:21
Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой
12493
|
1345
|
2015/05/15, 10:59
Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо
14474
|
1112
|
2015/04/02, 09:04
Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага
9471
|
1056
|
2015/04/20, 10:14
Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана
10888
|
950
|
2015/02/10, 18:45
“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ
12025
|
820
|
2015/03/06, 10:30
Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
17422
|
737
|
2015/03/03, 12:29
"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ
5075
|
724
|
2019/07/30, 11:14
Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна
9040
|
716
|
2015/06/09, 14:25
Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ
10382
|
622
|
2015/05/15, 15:02
1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/
10848
|
617
|
2015/02/10, 09:18
Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд
8041
|
597
|
2015/05/13, 11:40
Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН
8890
|
592
|
2015/04/30, 10:57
Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна
8489
|
586
|
2015/03/11, 15:57
ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах
9935
|
510
|
2015/05/21, 11:37
Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ
7691
|
465
|
2015/02/13, 11:13
А.Мөнхзул алмайруулав
10262
|
456
|
2015/04/23, 17:08
“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ
6715
|
394
|
2015/05/08, 15:19
Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд
7813
|
350
|
2015/04/27, 10:23
Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг
7340
|
329
|
2015/04/03, 12:23
“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ
10739
|
327
|
2015/04/20, 15:44
"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ
11173
|
324
|
2015/02/06, 09:58
Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна
8838
|
313
|
2015/02/17, 15:57
Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ
16525
|
303
|
2015/03/22, 17:40
АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана
5871
|
300
|
2016/06/14, 11:38
Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе
6244
|
273
|
2016/06/28, 11:28
“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа
7681
|
254
|
2016/06/23, 16:03
ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."
6101
|
238
|
2016/06/23, 16:02
"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ
6698
|
210
|
2016/06/17, 18:14
Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа
10302
|
195
|
2015/04/20, 13:59
У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?
5889
|
191
|
2019/07/26, 12:31
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?
Дэмжиж байна
Дэмжихгүй байна
Тийм байх боломжгүй
Санал өгөх
Үр дүн