| |
Улсын хэмжээнд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 9, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 39 суманд 64, нийт 73 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ нийт 66.466 га талбай түймэрт өртсөн байна.
Тухайлбал Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг Арцат уулын орчим буюу Минжийн хангайд 2017.05.17-ны өдөр гарсан ойн түймрийг унтраахаар энэ хугацаанд түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 100 гаруй албан хаагч, орон нутгаас 90 гаруй иргэд, нийт 200 орчим хүн ажилласан.
Хур тунадас багатай, цаг агаар халж, хуурайшилт эрчимтэй явагдаж түймрийн нөхцөл байдал хүндэрч түймрийн голомт нэмэгдсэн тул 2017.05.30-ны өдөр түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагаас 31 албан хаагч, орон нутгаас 30 гаруй иргэн, нийт 60 гаруй хүн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Мөн 2017.05.30-ны өдрийн 12:00 цагийн сансарын хиймэл дагуулын мэдээллээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт ойн түймэр гарсан тул Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14:00 цагт Аврах тусгай ангийн 20 албан хаагчийг дээрх түймрүүдэд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ 171Е загварын нисдэг тэргээр голомтод хүргэж түймрийг шуурхай унтраах арга хэмжээ авч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?