| |
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 19,20-нд говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Баян-Өлгийн нутаг, Увс, Завханы хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 11-16 хэм бусад нутгаар 4-9 хэм өдөртөө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 25-30 хэм бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20-22 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 хэм бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 14-19 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас хойш эргэж ихэнх нутгаар шөнөдөө секундэд 12-14 метр, өдөртөө секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 12-17 хэм өдөртөө нутгийн хойд хэсгээр 25-30 хэм нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шорооэ шуурга шуурна. Шөнөдөө градус 11-13 хэм өдөртөө 27-29 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 15-20 хэм өдөртөө Дундговийн нутгаар сэрүүсч 20-25 хэм бусад нутгаар 31-36 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 11-13 хэм өдөртөө сэрүүсч 16-18 градус дулаан байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?