![]() |
Нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах 21 метр урт угсраа автобусны эхний хорин ширхэг нь энэ сарын 30-нд орж ирэх ажээ.
Орж ирсэн автобусыг ирэх сарын 1-нд Энхтайвны өргөн чөлөө буюу таван шарын уулзвараас Офицеруудын аюулгүйн тойрог хүртэл үйлчилгээнд гаргах төлөвлөгөөтэй байна.
Уг автобус нь Беларусь улсын "МАЗ” компанид үйлдвэрлэгдсэн 120 хүний багтаамжтай юм. Угсраа автобусыг үйлчилгээнд гаргахтай холбогдуулан 5 шараас Офицеруудын аюулгүйн тойрох хүртэл эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх замын автобусны буудлуудын кармаг битүүлэх, 1-р эгнээг тусгаарлах, хучилтын эвдрэлийг засах зэрэг ажлууд хийгдэж байна.
Энэ засвар нь Энхтайваны өргөн чөлөөний автобус зорчдог нэгдүгээр эгнээ эвдрэл гэмтэл ихтэй, худгийн тагнууд суусантай холбоотой гэнэ.
Нэгдүгээр эгнээг бүхэлд нь цацруулагч тэмдэглэгээтэй болгож, автобусны буудал, явган зорчигчийн тэмдэг тэмдэглэгээ, зогсох газруудыг засах янзлах зураг төлөвлөгөөгөө гаргаад байна. Үүнтэй холбогдуулан замын хөдөлгөөний төвлөрөл үүснэ.
Замын ачаалал ихээхэн нэмэгдвэл Засаг дарга, нийслэлийн зүгээс бодлого, төлөвлөгөө гаргахыг үгүйсгэхгүй. Дугаарын хязгаарлалтын асуудал хөндөгдөж магадгүй болжээ. /гэрэг.мн/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?