| |
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсн "Тэгш орчин” нийгмийн төслийг өнөөдөр танилцууллаа. Төслийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээвэр, төрийн болон нийтийн үйлчилгээ, боловсрол, эдийн засаг, ажлын байрны тэгш оролцоо нөхцөлийг нь бүрдүүлж өгөх замаар 2020 он гэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй Улаанбаатар хот болгох зорилготой аж.
ҮҮНДОРОН НУТГИЙН НӨЛӨӨ
Монгол улсын хүн амын 4% орчим буюу 110,000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Үүний 37,400 нь Улаанбаатар хотод амьдардаг хэдий ч тэдгээр иргэдийн нийгэмд оролцох оролцоо нь орчны нөлөөнөөс болоод хязгаарлагдмал байна. Улаанбаатар хотын хувьд 3500 гаруй хүнсний дэлгүүр 80 гаруй хүнсний зах4500 гаруй үйлчилгээний байгууллага 45,595 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандартын дагуу хийгдсэн налуу шат, дуут гэрэл дохио, тэмдэг тэмдэглэгээ хангалттай бус байгаа нь эдгээр иргэний үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөг хязгаарлаж байна. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зорчих зам талбайн тухай МУ-ын стандарт байдаг хэдий ч хэрэгжилтийг хангаж ажилладаг аж ахуйн нэгж хангалтгүй байгаа нь энэхүү төслийг санаачилах гол үндэслэл. Мөн Монгол улсын хэмжээнд өргөн нэвтрүүлгийн 115 телевиз үйл ажиллагаа явуулж байгаа ч дохионы хэлний орчуулгатай телевиз байхгүй нь 110,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэний мэдээлэл авах эрхийг ноцтой зөрчиж байна. Иймээс бид төслийн хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дохионы орчуулгатайболгох ажлыг зохион байгуулж байна.
ХӨТӨЛБӨРИЙН НИЙГЭМД ҮЗҮҮЛЭХ ҮР ДҮН
·Мэдлэг мэдээллийн тэгш орчинтой иргэн
·Нийтийн тээвэрийн тэгш орчинтой иргэн
·Төгс үйлчилгээ хүртээмжтэй орчинтой иргэн
·Эдийн засгийн тэгш орчинтой иргэн
·Төрийн үйлчилгээнд ойр орчинтой иргэн
·Ажлын байрны тэгш орчинтой иргэн
Төслийн туг аялж очсон аж ахуйн нэгж дараахи аажлуудыг зохион байгуулахыг уриалж байгаан байна
1Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн үйлчилэх талаар ажилтан алба хаагчидад сургалт зохион байгуулах
2Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу шат тэмдэг тэмдэглэгээг MNS 6055:2009 стандартын дагуу хийж гүйцэтгэх
3Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалал харгалзахгүй үйлчилэх цэг гаргах
4Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1-д заасан квотын баримталж хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд хамруулах
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн салбар бүрийн оролцоог хангах үүднээс орчин нөхцөлийг нь бүрдүүлэх нь хөтөлбөрийн гол зорилго юм. Хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатар хотын 37400 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэдний ар гэрийн 150,000 орчим иргэнд шууд нөлөөлөл үзүүлж эерэг хандлагатай болж гэр бүлийн гишүүнийхээ асран сувилах цаг заваа өөр хэрэгтэй зүйлд зарцуулж далд утгаараа Улаанбаатар ажиллах хүчнийг нэмэгдүүлэх эдийн засгийн үр өгөөжтөй юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан уг төсөл нь JCI үндсэн зорилго алсын хараатай маш сайн нийцэж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчинг бүрдүүлсэнээр Улаанбаатар хотод байгаа 352,814 өрхийн 11 орчим хувь буюу 37,400 өрхүүд хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнийгээ асрах болон нийгмийн ороцоог нь хангахын тулд гаргадаг байсан зардал хүн хүч гэх мэт асар олон хэмнэлтийг хийж байгаа бөгөөд нэг өрхөд дундажаар 4 гишүүнтэй гэж үзвэл 149,600 хүнийг эерэг хандлагатай болгож байна энэ нь Улаанбаатар хотын 1,380,000 хүний 10,8%-ийг эерэг хандлагатай болгож байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?