![]() |
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн өнгөрсөн өнгөрсөн даваа гарагт болсон. Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд "Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00 цаг байхаар тогтоож, захирамж гаргаж байна. 2017 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд хэрэгжинэ” хэмээн мэдэгдсэн. Улмаар захирамж гарчихаад байгаа.
Ирэх долоо даваа гарагийн өглөөнөөс эхлээд нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цаг 08:00 цаг болж наашлах юм. Замын хөдөлгөөний ачаалал энэ хэрээр буурах л байх. Бага сага ч болов шүү дээ. Гэхдээ тэр нийслэлийн төр, захиргааны байгууллагад чинь цэцэрлэгийн насны хүүхэдтэй хүн ажилладаггүй болж байна уу. Тэр олон хүн дунд өглөө 08:00 цагтай уралдаж хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд, ажилдаа 08:30 ирдэг нь олон л байгүй байлгүй дээ. Одоо тэд яах болж байна аа. Цэцэрлэг өглөө 08:00 цагт хүүхдээ авч эхэлнэ. Яг 08:00 цагт багш нь ирчихээд, хүүхдүүдээ хүлээж байх уу. Зарим үед ирээгүй байна. Ийм байхад иргэдээ бодохгүй юун тэнэг шийдвэр гаргаад байгаа юм бэ.
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил өглөө 08:00 цагт эхэллээ гээд цэцэрлэгийн цаг 07:30 болж наашлах юм уу. Үгүй биз дээ. Тэгээд яаж иргэд хүүхдээ цэцэрлэгт хүргээд, 08:00 цагт ажилдаа ирэх юм. Энэ мэтийн асуудлыг бас бодолцох хэрэгтэй биз дээ. Нөгөө талаар ажлын цагийг 30 минутаар наашлуулснаар замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл хэдэн хувиар буурах юм. Одооныхоос өөрчлөгдөх үү. Хар ухаанаар бодоход иргэдэд л хүндрэл нэмэгдэж байгаа болохоос биш бусдаар дорвитой өөрчлөлт гарах нь юу л бол. Мөн өглөө ажил 08:00 цагаас эхлэхээр орой 05:00 цагт тарна. Төрийн албан хаагчид үдээс хойш тэгс ингэс гээд л ажилладаг. Тэгээд дөрөв өнгөрөөгөөд зарим нь ажлаасаа гараад явчихдаг. Иргэдэд олдохоосоо олдохгүй нь илүү байх ч тохиолдол бий.
Тэгвэл өглөө ажил эхлэх цаг 08:00 цагаас эхлэхээр төрийн албаныхан хэдэн цагт ажлаасаа гараад алга болчих бол. Энэ мэтээс авахуулаад бодолцох асуудал зөндөө л байсан. Харин нийслэлийн Засаг дарга хийх зүйлээ олж ядаж, ажлын цагаар хүртэл оролдоод л сууж байна. Түүний оронд арай өөр ажил хий л дээ, энэ чинь.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?