| |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн сарын 3-ны захирамжаар Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойн баярыг энэ сарын 29, 30-нд орон даяар тэмдэглэхээр болсон билээ. Үүний хүрээнд нийслэлийн Засаг даргын "Ажлын цагийн хуваарийн тухай” захирамж гарчээ. Захирамжаар нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, түгжрэл саатлыг бууруулах, баярын арга хэмжээнд уригдан оролцож буй гадаад, дотоодын зочин төлөөлөгчдийн зочлох таатай орчныг бүрдүүлэх зорилгоор нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, бүх шатны төсөвт байгууллагууд энэ сарын 30-нд 08.30-12.30, 31-нд 10.00-17.30 цаг хүртэл ажиллахаар болсон байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?