| |
Өмнөговь аймаг, БНСУ-ын Кёнсанбүг хоёр аймаг "ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ” байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд олон салбарын ажлуудыг төлөвлөсөн ба эхний ээлжинд газар тариалангийн салбарт томоохон төслийг хэрэгжүүлэхээр болоод байна. Тухайлбал Өмнөговь аймаг, ХААИС, БНСУ-ын Кёнсанбүг аймаг хоорондын гурвалсан хамтын ажиллагаанд үндэслэн "ГҮЗЭЭЛЗГЭНЭ, СОНГИНОЛОГ УРГАМАЛ”-ыг тарих төслийг 5-р сараас эхлүүлэхээр өнөөдөр аймгийн удирдлагуудтай гэрээг байгууллаа. Төсөл хэрэгжих хугацаанд 1500 мкв хэмжээтэй 5 ширхэг гүзээлгэний хүлэмжийг бий болгоно. Энэхүү ажлын эхлэл болгож 50 гаруй газар тариалан эрхлэгчдийг "ГҮЗЭЭЛЗГЭНЭ ТАРИХ” сургалтанд хамрууллаа.
Мөн Өмнөговь аймгийн ХХААГ-ын нэг мэргэжилтнийг "Зөгийн үүр” хөтөлбөрт хамруулж, БНСУ-д газар тариалангийн чиглэлээр туршлага судлуулж суралцуулахаар боллоо. Цаашид гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлж Өмнөговь аймагт өвлийн хүлэмжийн тариалалтыг хөгжүүлнэ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?