| |
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картыг хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор автобусан дахь бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, ирэх сарын 1-нээс эхлэн том оврын автобус, троллейбусны үчлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчуулахаар боллоо.
"Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн захирал Р.Ган-Эрдэнэ "Нийтийн тээвэрт 100 хувь картаар зорчих ажлыг эхлүүлсэнтэй холбоотойгоор манай байгууллага бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Карт цэнэглэх гэрээт цэгүүдээр өнөөдрөөс эхлэн "U-money”картийг 50 хувийн хөнгөлөлттэй буюу 2000 төгрөгөөр борлуулж эхлээд байна. Мөн нийтийн тээврээр ихээр үйлчлүүдэг иргэддээ зориулж сарын турш хязгааргүй зорчих эрхтэй картыг гаргасан байгаа. Энэхүү зартыг том хүн 25 мянган төгрөг, хүүхэд 8000 төгрөгөөр худалдан авах боломжтой. Түүнчлэн иргэдийг картаар бүрэн хангахын тулд хотын захын цэгүүдээр 20 мянган ширхэг картыг иргэдэд үнэгүй тараах ажлыг эхлүүлэх гэж байна. Өнөөдрийн байдлаар нийт иргэдийн 70 хувь орчим нь бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг” хэмээлээ.
Бэлэн мөнгөний хайрцаг байршуулснаар нийтийн тээврийн салбарт орох орлого 23 хувиар буурсан гэсэн судалгаа байгаа аж. Картыг хэрэглээнд бүрэн шилжиж буйтай холбогдуулан нийтийн тээврийн хяналтын ажлыг эрчимжүүлэх, автобуснуудад шалгалтын ажлыг зохион байгуулна. Шалгалтаар төлбөрөө төлөөгүй зорчигч илэрвэл авто тээврийн хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгох эсвэл албадан ажил хийлгэх арга хэмжээг авах юм байна.
Одоогийн байдлаар карт цэнэглэдэг 438 гэрээт цэг ажиллаж байгаа юм. Ирэх сарын 1-н гэхэд гэрээт цэгийн тоог 500 хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Түүнээс гадна нийтийн тээврээр зорчихдоо иргэд дараах картын төрлүүдээс сонгон үйлчлүүлэх боломжтой юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?