| |
"Исламын улс” алан хядах бүлэглэл ОХУ, АНУ-д жихадын дайн зарлажээ. Исламын шашинтай залууст хандан Орос, Америкийн загалмайтнуудын эсрэг дэлхий дахинаа ариун дайны гал өдөөхийг тус бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Абу Мухаммад аль-Аднани уриалсан байна. Интернэтэд түгээсэн бичлэгт"АНУ жихадын дайчидтай дайтаж, хүч нь суларснаас ад чөтгөртэй эвсэл байгуулж, Иран, Оросыг хамтран тэмцэхийг урьсан ч "Исламын улс” бүлэглэл урьд өмнөхөөсөө хүчирхэгжсэн. Тус бүлэглэлтэй тэмцсэн хэнбугай ч ялагдана” хэмээн Абу Мухаммад аль-Аднани ярьжээ. Мөн Б.Асадтай тэмцэж буй сөрөг хүчнийхнийг"Исламын улс” бүлэглэлтэй тэмцэхгүй байхыг сануулсан байна. "Исламын улс”-ын төлөөлөгч тус бүлэглэлийн тэргүүний орлогч Фадель Ахмад аль-Хаяли амь насаа алдсан тухай мэдээллийг баталсан ба АНУ-ын эрх баригчид өнгөрсөн есдүгээр сард түүнийг Мосул хотын ойролцоо байхад нь нисгэгчгүй онгоцноос хөнөөсөн гэдгээ мэдэгдсэн юм. Исламын улс бүлэглэлийнхэн мэдэгдэл гаргахаас өмнө "Ан-Нусрагийн фронт”-ын("Аль-Каида”-гийн салбар нэгж) төлөөлөгч Абу Мухаммад аль-Жулани Кавказад байгаа жихадын дайчдад хандан Сирид цэргийн ажиллагаа явуулсных нь төлөө Оросоос өшөө авахыг уриалсан аж. Энэ тухай аудио бичлэгт жихадын дайчдыг Оросын цэргийн албан хаагчдаас гадна энгийн иргэдэд нь халдахыг уриалж, Башар Асадыг хөнөөсөн хүнд гурван сая евро амласан байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?