| |
Сар шинийн баярын үеэр төрөл бүрийн хордлого, ялангуяа хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэд, олон нийтэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
1.Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, эрсдэлт бүлгийн болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айлаар зочлохгүй байх,
2.Сүүлийн үед салхин цэцэг өвчний тархалт нэмэгдэж байгаа тул өвчилж байгаагүй, бага насны хүүхэд халдвар авахаас сэргийлж, өвчлөл гарсан айлаар орохгүй байх, салхин цэцгийн өвчлөл гарсан бол бага насны хүүхэдтэй хүмүүст урьдчилан сануулах,
3.Архи дарс согтууруулах ундааны хэрэглээнд онцгой анхаарах, архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг заавал гэрт нь хүргэж өгөх.
4.Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх нь таны болон ойр дотны хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эдийн засагт эрсдэлгүй юм.
5.Хэт өндөр илчлэгтэй хоол унд нэг дор идэж уухаас татгалзах.
6.Хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсаны дараа гараа заавал угаах, гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай санитол, нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж хэрэглэж хэвших нь баяр наадмын үеэр ихсэх хандлагатай байдаг бохир гараар дамждаг гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой юм.
7.Гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй хүн байгаа бол яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэхийг зөвлөж байна.
Мөн хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулд:
Хордлого халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах
Монголын уламжлалт цагаан сарын баярыг архигүй тэмдэглэн өнгөрүүлэхийг нийт ард иргэддээ НЭМХ-аас уриаллаа.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?