| |
БНХАУ-ын мэргэжилтнүүд шувууны томуугийн вирус хувьсан өөрчлөгдсөнийг тогтоосон байна. Үүнтэй холбоотойгоор Хятадын тал Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад энэ талаар мэдээллээ. Хятадад шувууны томуугийн "Н7N9" вирус хувьсан өөрчлөгдсөн болохыг тогтоосон бөгөөд энэ нь хүнд биш шувуунд илүү аюултайг батлаад буй юм байна. БНХАУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс мэдээлж байгаагаар томуугийн хувьсан өөрчлөгдсөн вирусыг Гуандун мужаас энэ оны нэгдүгээр сард илрүүлсэн байна.
Тодруулбал, шувуунд ойр байсан, томуугийн халдвар авсан хүнд шинжилгээ хийгээд вирус хувьсаж өөрчлөгдсөн болохыг тогтоожээ. Хятадад энэ он гарснаас хойш шувууны томуугийн "Н7N9" вирусын халдварыг нийт 270 хүн аваад буй аж. Халдвар авсан хүмүүсийн 88 нь нас барсан байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?