| |
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор зах, худалдааны төвүүд энэ долоо хоногт амрахгүй, ажиллана. Тодруулбал, "Нарантуул” олон улсын худалдааны төв долоо хоног бүрийн мягмар гаригт амрах хуваарьтай ч өнөөдөр амрахгүй ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 26-ны ням гаригт 10-18 цагийн хооронд ажиллах юм. Харин шинийн 1-ний өглөөнөөс эхлэн урт хугацаагаар амрах бөгөөд гуравдугаар сарын 9-нөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Харин "Дүнжингарав” худалдааны төв битүүний өдөр хагас ажиллана. Өглөө 10 цагаас нээж, өдөр 12 цагт хаах юм байна. Харин "Хархорин”, "Бөмбөгөр” захууд битүүний өдөр 10-18 цагийн хооронд ажиллаж, хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 1-ний өдрийг дуустал амарна. Харин гуравдугаар сарын 2-ноос ихэнх худалдааны төв, захууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?