| |
Орон нутгийн цагаар 17-нд Хятадын улсын дарга Ши Жиньпин дэлхийн эдийн засгийн жилийн ээлжит форумд оролцож, нээлтийн ёслолд үг хэллээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, эдийн засгийн даяарчлалыг эрс хэлбэрэлтгүй ахиулж, эдийн засгийн даяарчлалын чиг хандлагыг сайтар удирдаж, эрч хүчтэй өсөлтийн хэлбэр, нээлттэй, хамт ашиг хүртэх хамтын ажиллагаа, шудрага зүй зохистой засаглал, тэнцвэртэй хөнгөлөлттэй хөгжлийн хэлбэрийг бий болгож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзлийг бий болгож, хамтаар үүрэг хүлээн, зовлон жаргалаа хамтатган, дэлхийн хөгжлийг хамтдаа ахиулах ёстой гэжээ.
Ши Жиньпин дарга үгийнхээ эхэнд олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд байгаа эдийн засгийн даяарчлалын асуудлын талаар ярилаа. Тэрээр хэлэхдээ, дэлхийн эдийн засаг унаж байгаа энэ үед хөгжингүй орнууд болон хөгжиж байгаа орнууд бүгд дарамттай байна. Дэлхийг бухимдуулж байгаа асуудлыг зөвхөн эдийн засгийн даяарчлалд тохож бас болохгүй. Энэ нь бодит үнэнд нийцэхгүй бөгөөд асуудлыг зохицуулахад ашиггүй юм. Хамтран ажиллаж сорилыг зохицуулж, их хандлагыг дагаж, улс орныхоо бодит байдалд тулгуурлан, эдийн засгийн даяарчлалын зөв зам сонгож, адил бус улс орон, өөр өөр давхарга, өөр өөр хүмүүст эдийн засгийн даяарчлалын үр өгөөжийг хүртээх хэрэгтэй юм гэжээ.
Дэлхийн эдийн засаг бол далай тэнгистэй адилхан. Хэн ч түүнээс хамааралгүй байж чадахгүй. Олон орны эдийн засгийн мөнгөний урсгал, техникийн урсгал, аж үйлдвэрийн урсгал, хүмүүсийн урсгалыг хүчээр тастаж, дэлхийн эдийн засгийг жижиг жижиг шалбааг, горхи болгох ямар ч боломжгүй. Энэ бол түүхийн урсгалд ч нийцэхгүй юм гэжээ.
Ши Жиньпин дарга илтгэлдээ Хятадын хөгжлийн замналыг дахин танилцуулжээ. Тэрээр: Энэ хорвоод үнэгүй юм гэж байхгүйг Хятадын ард түмэн сайн мэддэг. Тэрбум 300 сая гаруй хүн амтай их гүрний хувьд, Хятад улс хөгжье гэвэл заавал өөрийн хүчин чадалдаа түшиглэх хэрэгтэй. Бусдад найдах хэрэггүй, дэлхий нийтэд ч ийм хүчин чадал алга. Хятадын хөгжлийн байдлаас үзэхэд, хятадууд ямар олз ашигтай байгаа, ямар их хүч хөдөлмөр зарцуулсан, ямар ололт амжилтад хүрсэн, мөн Хятад улс дэлхий нийтэд ямар хувь нэмэр оруулсныг харж үзэх хэрэгтэй гэжээ. Тэрээр: Хятадын хөгжил нь дэлхий дахинд боломж авчрах бөгөөд Хятад улс эдийн засгийн даяаршлын үр ашгийг хүртэгч, мөн хувь нэмэр оруулагч юм. Үндэсний хөгжил дэвшилд хүрэхийн бэрхшээлийг Хятадын ард түмэн сайн ойлгодог. Мөн улс орнуудын ард түмний хөгжлийн ололт амжилтыг сайшааж, тэдэнд аз жаргал бэлэглэн, улмаар сайн сайхан амьдрахыг хүсдэг. Харин Хятадын хөгжлөөс асар их олз ашиг хүртлээ гэж боддоггүй гэжээ.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын ерөнхийлөгч Шваб хэлсэн үгэндээ: Ши Жиньпин даргын энэ удаа дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын жил тутмын хуралд оролцож, чухал илтгэл тавьсан нь маш чухал түүхэн ач холбогдолтой, дэлхий дахинд чухал мэдээг уламжилж, шинэ хүч сэлбэлээ гэж онцолсон байна. Тэрээр Бидний оршиж буй дэлхий бол харилцан хамааралтай дэлхий юм. Даяаршлын үр шимийг олон тал хамт хүртэх ёстой. Хүн төрөлхтний хувиар бидэнд хамтын хувь заяа бий. Иймээс бидэнд инноваци, нээлттэй, шударга, багтаамжтай нийгэм маш чухал юм. Хятадад Хятадын мөрөөдөл бий. Хятадын мөрөөдөл болон дэлхийн мөрөөдөл харилцан холбоотой учраас бидэнд инноваци, нээлттэй, шударга, багтаамжтай дэлхийн мөрөөдөл байх ёстой гэжээ.
"Манлайлал: Цагийн урсгалын дагуу, үүрэг хариуцлага хүлээх" уриан дор болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 2017 оны жил тутмын хуралд 50 гаруй улс орны тэргүүн буюу засгийн газрын тэргүүн, улс төр, бизнес, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн салбарын 1700 гаруй төлөөлөл нээлтийн арга хэмжээнд оролцжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?