| |
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар холбогдох 22 агентлаг, 4 төсөвт байгууллагатай үр дүнгийн гэрээг байгуулж шат шатны хөгжлийн бодлого шийдвэр хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болсон ба өнөөдөр буюу 1 сарын 19-ний өдөр ИТХ-ын дарга Х.Сугир, Засаг дарга Н.Наранбаатар, Засаг даргын орлогч Х.Батболд, ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх нар зарим албан байгууллагуудын ажил байдалтай танилцлаа. Үйл ажиллагаагаа өргөжүүлэн хүртээмжтэй явуулах, иргэдэд үйлчлэхэд ямар асуудал тулгамдаж байна, түүнийг хэрхэн шийдвэрлэх гарц боломжийг олох зорилгоор байгууллагуудын удирдлага ажилтан алба хаагчидтай санал солилцсон юм.
Маанийн хийд, УЦУОШГ, Тагнуулын газар, Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газар, Гурван сайхан нисэх буудал зэргийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тулгамдаж буй зарим асуудлыг аймгийн удирдлагуудын түвшинд шийдвэрлэн хамтран ажиллахаар боллоо.
Маанийн хийдийн хувьд цэвэр бохир, халаалтыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлага байгаа бол Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын хувьд 16 айлын орон сууц барих газрын асуудал мөн үйл ажиллагаа явуулах ажлын байрыг төрийн байгууллагыг түшиглэн шийдэж өгөх асуудлыг хөндөж байлаа. Харин УЦУОШГ-т конторын барилга, холбогдох судалгаа шинжилгээг хийхэд шаардлагатай төсөв санхүүг шийдэж өгөхийг хүссэн юм. Тус байгууллагуудын хувьд одоогоор үйл ажиллагаанууд нь хэвийн явж байгаа бөгөөд дээрх асуудлыг шат шатандаа шийдвэрлэснээр иргэдэд хүрэх төрийн ажил үйлчилгээ илүү хүртээмжтэй чанартай болно.
Аймгийн удирдлагуудын хувьд тулгамдаж байгаа асуудлыг аль болох шуурхай шийдвэрлэж, хамтран ажиллана гэдгээ онцолсон юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?