![]() |
Эмэгтэй хүн бүрийн туйлын хүсэл бол мэдээж гоолиг сайхан бие галбиртай болох. Харин жингээ хасах, турах асуудал тухайн хүнээс чамгүй их хөдөлмөр, тэвчээрийг шаарддаг юм. Дасгал хийж хөлсөө урсгана, хоолоо сойж ходоодоо гомдооно. Харин өнөөдөр та бүхэнд 14 хоногийн турш чанасан өндөг идэж, жингээ хасах гайхалтай дэглэмийг танилцуулж байна.
Мэдээж энэхүү дэглэмийн хамгийн чухал, гол зүйл бол өндөг юм. Гэхдээ чанасан өндөг. Та 14 хоногийн турш өндөг идэх бөгөөд өдөрт 10 стакан ус уух хэрэгтэй. Үүнээс гадна өдөрт 30 минут дасгал хийж байхаа мартаж болохгүй. Энэхүү дэглэмийг мөрдөхийн тулд мартаж болохгүй хэдэн дүрэм бий:
Өндөгөнд агуулагдах биотон хэмээх бодис нь бие дэх калорийг шатааж, түргэн хугацаанд турах нөхцлийг бүрдүүлдэг аж. Үүнээс гадна чанасан өндөг нь их хэмжээний уураг агуулах атлаа илчлэг багатай төдийгүй өл даадаг гэх шинж чанарууд нь турах дэглэмд төгс тохирдог юм. Харин тосонд хуурч шарах, майонез зэрэгтэй хольж идвэл эсрэгээрээ таныг таргалуулах тул үргэлж чанаж идээрэй. Ингээд танд тураах хоолны дэглэмийг танилцуулъя.
Даваа гараг:
Мягмар гараг:
Лхагва гараг:
Пүрэв гараг:
Баасан гараг:
Бямба гараг:
Ням гараг:
Даваа гараг:
Мягмар гараг:
Лхагва гараг:
Пүрэв гараг:
Баасан гараг:
Бямба гараг:
Ням гараг:
Өндгийг чанахдаа буцалж байгаа усанд 10 орчим минут болгосны дараа гаргах хэрэгтэй. Хэт их чанагдсан өндөгний чанар муудаж, шар нь цагаан өнгөтэй харагддаг юм. Мөн өндгөө чанахдаа нэг халбага давс хийснээр өндөгийг хальслахад хялбар байх болно.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?