| |
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Ерөнхий сайдын ажлын алба, Байгаль Орчин аялал жуулчлалын яам, Сангийн яам, түнш байгууллагуудтай хамтран "Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд” үндэсний чуулганыг зохион байгуулж буйтай холбоотойгоор өнөөдөр Монгол Улсын тогтвортой санхүүжилт /ТОС/-ийн Форум-2016 зохион байгуулагдлаа.
Уг форумыг Голомт банк, Монгол банк, Сангийн яам, СЗХ, НЗД, МҮХАҮТ, Олон улсын санхүүгийн корпораци/IFC/, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага/GGGI/, НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл/PAGE/, Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл/ESD/ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав.
Форумаар ТоС хөтөлбөрийн хэрэгжилт, явц, цаашдын алсын хараа, зохион байгуулагч байгууллагууд, банкны бус санхүүгийн салбарын хамтын ажиллагаа, Ногоон зээлйин сан төслийн хүрээнд хийгдсэн ажлуудын үр дүнгээс танилцуулж, цаашид төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэв. Мөн бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн ногоон эдийн засаг дахь үүрэг оролцоо, ногоон санхүүжилтийн боломжууд сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж Руанда улсын Ногоон зээлий сан/FONERWA/-ийн гүйцэтгэх захирал Алекс Мулиса туршлагааасаа хуваалцсан юм.
ТоС-ийн хөтөлбөрийн хүрээнд жил болгон манлайлагч байгууллага нь гишүүн байгууллагуудаа манлайлж, санал санаачилга гарган хэрэгжүүлдэг бөгөөд "ТоС Манлайлагч Байгууллага 2016” Голомт банкны зүгээс хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьж, 2017 онд манлайлж ажиллах эрхэм үүргийг Ариг банкинд хүндэтгэлтэйгээр шилжүүллээ.
Түүнчлэн форумын үеэр ногоон бизнес эрхлэгчдийн хэрэгжүүлж буй төслийн үзэсгэлэн зохион байгуулагдав.
Ийнхүү Монгол улсын банкуудын сайн дурын санаачилгаар 4 дэх жилдээ зохион байгуулагдаж буй Тогтвортой санхүүжилтийн форум/ТоС/ амжилттай зохион байгуулагдлаа. Хөтөлбөрийг цааш хөгжүүлэн хэрэгжүүлэхэд зөвхөн банкууд биш, төрийн байгууллагууд, бизнесийн бүхийл салбарууд, иргэд, харилцагчид, хэн бүхний оролцоо чухал болохыг онцолж байсан юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?