| |
Таван цул эрхтний нэг бөөр юм. Бид даарч хөрөх үсэрч дэвхрэх зэрэг элдэв явдлаас бөөр өвддөг. Бөөр бол биен дэх усны хэмжээг тогтвортой байлгах үүрэгтэй 9-11 см 130гр жинтэй эрхтэн юм.
Бөөр муудаж өвдөхөд:
- Тэхийн шээг чанаж уудаг. Энэ нь үр дүн өгдөгийг хүн бүр мэдэх бизээ
– Цахилдагны үндэс чанаж уух их сайн.цусаар шээж байсан хүн зүгээр болдог юм билээ
- Бөөр шээс ялгаруулах болон давсагний үйл ажиллагаатай холбоотой учир эмчилгээ адил байдаг бололтой. Орондоо шээдэг хүүхдэд цээнийн үндэс чанаж тогтмол уулгахад шээхээ больдог
- Мөн шээс хаагдсан үед цахилдаг буурцагны үндэс чанаж аягыг өгөхөд 30 минут дараа зүгээр шээдгийг би олон удаа үзэж байна
- Шүдлэн хонины бөөрийг борцолж нүдээд өдөрт 3 удаа хоолны жижиг хонины ахар сүүлны яс чанаж уухад бөөр бэлхүүсний өвчин арилдаг.
- Бөөр муудсан хүн туйплан уух нь энэ сайн.
- Бөөрний чулуутай хүн нэг дор 3 пиво уугаад хөлсөө гартал гүйхэд чулуу бутарч гадагшилдаг.
– Давсагны чулуутай хүн бөөрөнхий сонгино жижиглэж хэрчээд шилний тал
хүртэл хийгээд сайн архи хийж 12 хоног дулаан газар тавиад өдөрт 3 удаа
хоолны өмнө халбагаар уухад чулуу хайлж гарна
- Нохойн хошууны хандыг байнга хэрэглэхэд бөөр ходоодны өвчингүй болно
- Тарвасны шүүс бөөр цэвэрлэдэг чулууг гадагшлуулна
- Янгир ямааны мах бөөрөнд нэн тустай
- 1 л усанд том халбагаар 2 тэхийн шээг хийж хандалж уухад сайн
-Бөөр хөрч илч буурахад галуу шувууны мах шөл идвэл сайн
-Тарвагны хорхогны шөлөнд чижүү хийж халуунаар нь ууна. 2-3 уухад насанд туршид бөөр нуруу чинь өвдөхгүй
-Бөөрний хий ихэдсэнээс дөрвөн мөч янгинаж өвдөнө. Шар тос, Арвайн гурил,бор давс адил хэмжээтэй хольж бүлээн жин тавиад эдгэрнэ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?