| |
Стандарт, хэмжил зүйн газар, МХЕГ-тай хамтран Улаанбаатар хотын томоохон худалдааны төв, супермаркетуудад хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, ашиглалт, сав баглаа боодолтой савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт явууллаа. СХЗГ-ын хэмжил зүйн хяналтын улсын байцаагч, улсын шалгагч нар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн хэмжил зүйн хяналтын улсын байцаагчид, Монголын хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн шинжээчид хамтран холбогдох хууль, эрх зүйн актын хэрэгжилтийг шалгах, худалдан авагчид дутуу савлагаатай, хаяг шошгололтын зөрчилтэй бүтээгдэхүүнийг худалдан авч эдийн засгийн хохирол амсахаас урьдчилан сэргийлэх зорилгоор есдүгээр сарын 21-ний өдрөөс энэ сарын 5-ны өдрүүдэд хийж гүйцэтгэжээ.
Хятад улсаас оруулж ирж байгаа 25кг-ын Сүмтэй цагаан будаа 22.78 кг буюу 2.22 кг-аар дутуу савлажээ.
Б.Орхон
olloo.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?