| |
НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/, Монгол Улсын БОАЖЯ хамтран "Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурлыг энэ сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Анх 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Сиань хотод хийсэн уулзалтын үеэр НҮБ-ын ДАЖБ /UNWTO/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифаигаас Монгол Улсын БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд ДАЖБ-ын Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд "Нүүдэлчдийн замаар аялахуй” төсөл санаачилгыг эхлүүлж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд манлайлагч улс болон, дэмжиж ажиллах санал тавьсан. Монгол Улсын аялал жуулчлалын салбарт нүүдлийн буюу "nomadic”хэмээх брэнд томоохон байр суурь эзэлдэг. Тиймээс бид энэхүү брэндээ дэлхийд сурталчлан таниулах, энэхүү брэндийг олон улсын аялал жуулчлалын зах зээлд "өмчилж авахад” энэхүү хурлын гол зорилго оршиж байгаа юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?