| |
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД 2016 ОНЫ ЕСДҮГЭЭР 9-НД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТҮҮД
23.4. Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө.
27.2.4. Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно;
28.11.Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлж цагаар тооцож болно. Цалин хөлсийг цагаар тооцох ажлын байрны жагсаалтыг Засгийн газар тогтооно.
28.12.Энэ зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан цалингийн нэмэгдлийн дээд хэмжээ нь төрийн албан хаагчийн цалин хөлсний 40 хувиас хэтрэхгүй байна.
30.2.Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид ажилласан хугацааг нь харгалзан 1-12 сарын үндсэн цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.
34.14. Зөвлөлийн орон тооны гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил эрхлэх хүртэлх 3 сарын хугацаанд урьд авч байсан цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно.
38.2. Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлсийг бууруулах үндэслэл болохгүй.
Энэ бол ээлжит бус чуулганаар Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн 28500 орчим багш тус бүрийн цалингийн дундаж 505 400, олон жил ажилласны нэмэгдэл 750 мянган төгрөг, жилд тэтгэвэрт гардаг 200-1350 багш тус бүрийн 36 сарын тэтгэмж 18-27 сая төгрөг. Мөн цэцэрлэгийн 6800 орчим багш тус бүрийн дундаж цалин 480 мянган төгрөг, олон жил ажилласны нэмэгдэл цалин 610 мянган төгрөг, жилд тэтгэвэрт гардаг 200-400 багш нарын авдаг тэтгэмж болох 15-21 сая төгрөг, тэтгэвэрт гарсан эмчийн 36 сарын тэтгэмж 20-30 сая төгрөг зэрэгт "хөдөлгөөн” орж байна. Нэг үгээр хэлбэл, тэтгэмжүүд 36 сар биш дээд тал нь 12 сар байхаар болж байгаа юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Б.БАЯРЗасгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?