| |
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг өнөөдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг эхнээс нь тууштай дэмжиж, идэвхитэй хамтран ажиллаж ирсэн НҮБ-д талархал илэрхийлээд ядуурлыг бууруулах, сайн засаглалыг хөгжүүлэх болон байгаль орчны тогтвортой байдлыг хангах чиглэлээр НҮБ-аас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган биелүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэв.
Хатагтай Биата Транкман ардчиллыг бэхжүүлэх болон энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байгаа Монгол Улсад баяр хүргээд нийгэм, эдийн засгийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд нь Засгийн газрыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.
НҮБ-аас 2017-2021 онд манай улсад 79 сая ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх юм.
ikon.mnЗасгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?