Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн Ж.Эрдэнэбат үе үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нартай өнөөдөр уулзахаар болжээ. Эдийн засгийн хямралт нөхцөл байдлыг хэрхэн даван туулах талаар тэдний санал бодлыг сонсох юм байна. Уулзалт Төрийн ордны А танхимд 15.00 цагаас болох юм.
Уулзалтад Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Т.Баяртсайхан нар байлцах аж.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?