| |
Эрдэмтэд ХДХВ-ын шинэ вакциныг Өмнөд Африкт туршихаар болжээ. Эмнэлгийн туршилтанд хэрэглэж болох нь тогтоогдсоны дараа ХДХВ-ын шинэ вакциныг энэ оны сүүлээр Өмнөд Африкт турших юм байна. ХДХВ-ын вирус Африкт тахал мэт тархсан бөгөөд шинээр халдвар авсан 3 тохиолдлын хоёр нь Сахарын Африкт бүртгэгдэж байгаа юм. АЛВАК-ЭЙЧ АЙ ВИ /ALVAC-HIV/gp120/ нэртэй вакцины туршилтанд эрүүл мэндийн 252 сайн дурын хүн орсон бөгөөд туршилтын хариуг Мягмар гаригт танилцуулжээ. "Энэ вакциныг ирээдүйтэй эсэхийг нь мэдэхийн тулд урьдчилсан туршилт хийсэн” хэмээн Кэйп Таун дахь "Десмонд Туту Төв”-ийн дэд захирал Линда Гэйл Беккер ярьсан юм. Туршилтын дүнд вакцин ХДХВ-ын эсрэг 31 хувийн хамгаалалт үзүүлж байжээ. Энэ үзүүлэлт нь энэ салбарт олон жил амжилтгүй ажилласан судлаачдын хувьд том амжилт болж байна.
Амжилтандаа урамшсан судлаачид 2016 оны 11 дүгээр сараас эхлэн гурван жилийн турш Өмнөд Африкийн дөрвөн бүсэд нийт 5400 хүнд шинэ вакцинаа туршихаар төлөвлөжээ. Энэ удаад судалгааны үр дүнг 60 хувь хүртэл нэмэгдүүлэхийг хүсч байна хэмээн тус судалгааг ивээн тэтгэгч Үндэсний Харшил, Халдварт Өвчнө Төвийн дарга Энтони Фауки ярьсан байна. 2005-2015 оны хооронд ХДХВ-ын халдвар авсан хүний тоо 0,7 хувиар буурчээ. Сонирхуулахад 2015 онд дэлхий даяар 2 сая нэг зуун мянган хүн ХДХВ-ын халдвар авсан байна.
Ц.Соёл-Эрдэнэ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?