| |
Гал үндэстэн холбооны тэргүүйн Ц.Мөнхбаярын хүү, Г.Болдбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр нар мэдэгдэл хийлээ. Тэд хэлэхдээ Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хоёр дахь удаагаа уучлалт хүссэн захидал явуулсан талаар мэдэгдэл хийсэн юм.
Учлалт гуйсан эхний захидлаа тэрээр өөрийн гараар бичиж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан хүргүүлсэн боловч Ерөнхийлөгч энэ талаар хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагандаа "өөрт нь захидал ирээгүй, огт мэдээгүй” хэмээн хэлж байсан. Мөн Ц.Мөнхбаярын охин аавыг минь уучилж өгөөч хэмээн захидал илгээсэн байдаг. Гэтэл өдийг хүртэл ямар нэгэн хариу ирээгүй учир Ц.Мөнхбаяр энэ удаад дахин захидал илгээжээ. Өмнөх хоёр захидалд хариу ирээгүй байна гэдэг нь Ерөнхийлөгчийн Тамгын газар хайнга хандсан гэж ард иргэд болоод түүний охин үзэж байгаа ажээ.
Ямартаа ч ард иргэдийн байр суурь энэ асуудал дээр "Ерөнхийлөгч уучлал үзүүлэх нь зөв” гэсэн байр суурьтай байгаа нь цахим ертөнцөөс харагдаж байгаа ажээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?